Гадаа хөдөлгөөний (аутдор) брэнд Redface нь энгийн хэв маягийн хөнгөн хөвөнтэй хүрмийн загвараар өвлийн сүүлч төдийгүй хаврын эхэн хүртэл санаа зоволгүйгээр өмсөхөд тохиромжтой эрэгтэй, эмэгтэй хэвлэмэл хээтэй дауны хүрмүүдийг худалдаанд гаргасан гэж мэдэгдлээ..
Redface-ийн шинээр танилцуулж буй хөнгөн хүрэм нь жин хөнгөн, энгийн дизайнтай, хангалттай дулаан байдгаараа онцлогтой тул улирал солигдох үеийн гадаа хөдөлгөөнд яв цав таарна.
‘Print X Light Down Jacket’ нь өөрсдийн хөгжүүлсэн Shelltex X Light материалыг ашигласан тул салхи сайн тээглэх чадвар, хөнгөн жингээрээ онцлог эрэгтэйчүүдийн функциональ гадуур хувцас юм. Өндөр захтай бүтэц нь завсраар орох салхийг илүү үр дүнтэй хаадаг бөгөөд хавсралт (велкро) төрлийн ханцуй, энгийн халааснаас гадна дотоод халаастай нь практик байдлыг нэмсэн. Нарийн шугамтай хөнгөн хөвөнтэй хүрмийн загвартай тул цаг агаараас хамааран давхарлаж эсвэл дангаар нь өмсөхөд тохиромжтой. Энгийн хоолойн (tube) дизайн, сэтгэл татам хээгээр тансаг мэдрэмжийг гаргасан Print X Light Down Jacket хүрэм хүрэн, нэйви өнгөтэй.
‘Light Multi Print Down Half Woman Jacket’ мөн жин хөнгөнтэй харьцуулахад дулаалга сайтай функциональ материал ашигласан тул улирал солигдох үеийн гадаа хөдөлгөөнд тохирсон эмэгтэйчүүдийн хөнгөн хүрэм юм. Дулаахан бөгөөд чөлөөтэй хөдөлгөөнийг дэмжих хагас урттай, эзэлхүүнийг багасгасан нарийн сууцтай тул энгийн хувцастай хамт өмсөхөд сайн. Салгаж, холбох боломжтой малгайгаар тохь тухыг нэмж, уран квилтинг, өвөрмөц хээгээр хувь хүний өнгө аясыг гаргасан. Энэ оны төлөөлөх өнгө хэмээн ярих болсон ‘Viva Magenta’-г санагдуулам ягаан, удахгүй ирэх хаврт зохицсон цайвар шаргал (бэж), сепиа, нэйви өнгөөр гарсан.
Redface-ийн төлөөлөгч “Цаг агаарын хэлбэлзэл ихтэй улирал солигдох үед жин хөнгөн, температураас хамааран янз бүрийн хослолтой зохицуулахад таатай хөнгөн хүрэм хэрэг болдог” гэжээ. Мөн “Өдөр тутмын гадуур хувцсаас эхлээд сэрүүхэн хаврын эхэн үеийн уулын аялал хүртэл яв цав таарах энгийн дизайнтай функциональ хөнгөн хүрмээр тая тухтай, сэтгэл татам хэв маягаа гүйцээгээрэй” хэмээн хэлжээ.