Кумхо Тайр (гүйцэтгэх захирал Чон Ильтэк) WSC групптэй "Кумхо TCR World Tour (KTWT, KUMHO TCR World Tour)" тэмцээний гарчигт ивээн тэтгэгчийн гэрээ байгуулснаар тус тэмцээний албан ёсны эхлэлийг зарлалаа.
Кумхо TCR World Tour нь Европын Португалд болох тэмцээнээс эхлээд Бельги, Итали, Унгар, Уругвай, Аргентин, Австрали, Макао хүртэл 4 тив, нийт 7 улсад зохион байгуулагдана. Ялангуяа Бельгийн Спа (Spa) тойрог нь F1 тэмцээн зохион байгуулдаг тойргуудаас хамгийн урт нь бөгөөд хэт өндөр хурдтай тойрог ч тохиромжтой эргэлтүүдийг сайтар хослуулсан тул жолооч нарын ширүүн өрсөлдөөн болно гэж тооцоолж байна. Мөн Австралийн төлөөлөл болсон Батхерст (Bathurst) тойрог нь уулархаг газар нутагт байгуулагдсан тул тэмцээний дунд үеэр Австралийн үзэсгэлэнт байгалийн дүр төрхийг дэвсгэр болгон уралдааныг үзэх боломжтой.
Энэ удаагийн Кумхо TCR World Tour-д оролцох бүх машин өндөр хурдтай явж байхад ч гайхалтай мөрлөлт, тогтвортой жолоодлогын чадвар үзүүлдэг "Экста (ECSTA) S700" уралдааны дугуй болон нойтон замд ч өндөр жолоодлогын чадвар, тогтвортой байдлыг хангадаг "Экста (ECSTA) W701" уралдааны дугуйг ашиглана.
Түүнчлэн Кумхо Тайр 2022 оноос TCR Европын гол тэмцээнүүдийг ивээн тэтгэснээс эхлээд энэ жилээс TCR Өмнөд Америк, TCR Ойрхи Дорнод гэсэн 2 бүс нутгийн тэмцээн болон TCR Австрали, TCR Бразил, TCR Финлянд гэсэн 3 улсын тэмцээнийг нэмж, дугуйг цорын ганц нийлүүлэгчээр хангаж, дээд зэргийн технологиа баталж байгаа бөгөөд дэлхийн мотоспортын тэмцээнд тасралтгүй оролцож, ивээн тэтгэх замаар брэндийн үнэ цэнийг өсгөхөөр төлөвлөж байна.
WSC группийн ерөнхийлөгч Марчелло Лотти (Marcello Lotti) "Кумхо Тайр нь TCR Европоос гадна гол тэмцээнүүдэд албан ёсны дугуй нийлүүлж, технологи, чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн" гэж хэлээд "Энэ жил анх удаа танилцуулж буй Кумхо TCR World Tour тэмцээнийг хүлээж болно" гэснээр Кумхо Тайрт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Кумхо Тайрын Глобал маркетингийн хэсгийн дэд захирал Юн Жанхёк "Кумхо Тайр олон жилийн турш хуримтлуулсан мотоспортын технологи дээрээ тулгуурлан TCR World Tour-ын түнш компани болон үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд өндөр гүйцэтгэлтэй брэндийн байр сууриа тасралтгүй бэхжүүлнэ" гэж хэлэв.
Мөн Кумхо Тайр 2022 оноос TCR цувралаас TCR Европ, TCR Зүүн Европ, TCR Дани, TCR Испанид дугуйг цорын ганц нийлүүлэгчээр хангаж, дугуйн мөрлөлт, жолоодлого зэрэг технологи, чанараа баталсан. Энэ удаагийн Кумхо TCR World Tour тэмцээн Eurosport, Fox Sports, Bilibili зэрэг сувгаар нийт 53 улсад цацагдах болно.