Kia 'The Kia EV9' (Дэ Киа И Ви Найн, цаашид EV9)-ийг танилцуулахын өмнө тизер зураг болон бичлэгийг нийтлэв.
EV9 нь Kia-гийн 2021 онд худалдаанд гаргасан EV6-ын дараах, цахилгаан машинд зориулсан E-GMP платформ дээр суурилсан хоёр дахь цахилгаан загвар бөгөөд цахилгаанжуулалт болон тогтвортой хөгжлийг дэмжсэн брэнд рүү шилжих өөрчлөлтийг манлайлах флагман SUV юм.
EV9 нэр нь Kia-гийн цахилгаан машинд зориулсан нэршлийн системийн дагуу цахилгаан машиныг илэрхийлэх 'EV' болон цахилгаан машины тусгай цувралд флагманы байр суурь, үүргийг бэлгэдэх '9' тоог нэмж өгсөн нэр юм.
Kia энэ өдөр танилцуулсан зураг, бичлэгт машины дүрс болон урд, хойд хэсэгт ашигласан олон төрлийн гэрлийн дүр төрх багтсан байна.
Дүрсээр харагдаж буй EV9 нь урт тэнхлэг хоорондын зайтай тул дотоод орон зай өргөн байгааг мэдрүүлж, өргөн, өндөр зэрэг их биеийн харьцаа нь жинхэнэ SUV хэлбэртэй тул цахилгаан SUV-ын хувьд хэрэглэгчдэд шинэ туршлага өгөхийг зөгнөж байна.
Урд хэсэгт дотоод шаталтат хөдөлгүүртэй машины тор байсан байр суурьт байрлах цэвэрхэн гадаргуу дээр хэд хэдэн гэрэл тусч, урд гэрэлтэй зохицон, дэвшилтэт технологи өндөр хөгжсөн ойрын ирээдүйн уур амьсгалыг дамжуулж байна.
Хойд хэсэгт машины захын дагуу байрласан хойд гэрэл нь машины өргөнийг улам тодотгож, эрхэм дүр төрх өгөхийн зэрэгцээ урд хэсэгтэй нэгдмэл байдлыг бий болгож байна.
Өмнө нь Kia 2021 оны 11 сард '2021 LA Auto Show'-д EV9-ийн концепт загварыг, өнгөрсөн оны 8 сард Хюндай Мотор группийн Намянь судалгааны төвд их биеийг нуугдмал бүрхүүлээр халхалсан туршилтын жолоодлогыг дараалан танилцуулсан билээ.
Энэ сарын дундуур EV9-ийн дотор, гадна дизайныг нээж, сарын сүүлээр онлайн арга хэмжээгээр бүтээгдэхүүний нарийвчилсан мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ.