Киа ‘The Kia EV9’ (цаашид EV9)-ийн дизайныг танилцууллаа.
EV9 нь цахилгаан автомашины тусгай E-GMP платформ дээр суурилсан томоохон цахилгаан SUV бөгөөд үйлчлүүлэгчдэд урьд өмнө байгаагүй зорчих туршлагаар шинэ санаа төрүүлэх Киагийн цахилгаан SUV цувралын жишиг загвар юм.
EV9 нь Киа брэндийн дизайны үзэл баримтлал болох эсрэг тэсрэг ойлголтыг бүтээлчээр нэгтгэсэн ‘Opposites United’ дээр тулгуурлан, харшилсан хэлбэрүүд шинээр зохицсон Киагийн өвөрмөц үзэсгэлэнтэй дизайныг харуулж байна.
Киа нь Opposites United-ийг бүрдүүлэгч таван чиглэлийн дотроос байгалийн төгс байдал болон орчин үеийн мэдрэмжийн зэрэгцэн оршихыг эрмэлздэг ‘Байгальтай зохицсон зоримог байдал (Bold for Nature)’-ыг гадна, дотор дизайндаа тусгасан бөгөөд, ялангуяа салоныг ‘Хүний амьдралд зориулсан технологи (Technology for Life)’-д тулгуурлан олон төрлийн хэлбэр, тоноглолыг үр ашигтай, ойлгомжтой байрлуулсан.
Киагийн цахилгаан SUV цувралын жишиг загвар EV9 нь сүр жавхлантай, тансаг, ирээдүйг чиглэсэн дизайны элементүүдтэй бөгөөд томоохон цахилгаан SUV-ийн стандартыг тогтоож байна.
Урд хэсэгт ‘Digital Pattern Lighting Grille’ болон төрөл бүрийн гэрэл хосолж бүрэлдсэн ‘Digital Tiger Face’ нь EV9 бол шинэлэг, ирээдүйг чиглэсэн Киагийн цахилгаан загвар гэдгийг мэдрүүлдэг.
Дотоод шаталтат хөдөлгүүрийн сараалжийг орлох Digital Pattern Lighting Grille нь асаагүй үедээ их биетэй ижил өнгөөр цэвэрхэн харагдах бөгөөд ‘Dynamic Welcome Light’ ажиллахад сараалж дээрх хэд хэдэн гэрэл төрөл бүрийн хэв маягаар жолоочийг угтан, дэвшилтэт цахилгаан мэдрэмжийг нэмэгдүүлнэ.
Сараалжийн хоёр талд олон жижиг шоо хэлбэрээс бүрдсэн ‘Small Cube Projection LED толгойн гэрэл’ болон одны бүлгээс сэдэвлэсэн ‘Star Map LED DRL (өдрийн гэрэл)’ зохицон байрласан.
Машины онцлогийг тодорхойлдог хажуу хэсэг нь жинхэнэ SUV-ийг чиглэсэн их биеийн харьцаа, босоо хэлбэрээрээ томоохон SUV-ийн сүр жавхланг илэрхийлнэ.
Хаалт, дугуйны нум, шугамууд нь шулуун шугамыг техникийн хувьд байрлуулж олон өнцөгт хэлбэр үүсгэснээр, зөөлөн эзэлхүүнтэй мэдрэгддэг их биеийн гадаргуутай тулгарч, бат бөх байдал, тансаг байдлыг зэрэг агуулсан. Түүнчлэн гуравдугаар эгнээ хүртэл үргэлжлэх намхан бэлтлайн болон урт тэнхлэг хоорондын зай нь EV9-д бусад цахилгаан машинд байдаггүй задгай орон зай, сайн тав тухыг хангах боломж олгодог.
Хойд хэсэгт машины захын дагуу байрласан нимгэн, гөлгөр ‘Star Map LED хойд хосолмол гэрэл’ нь өргөн хэмжээг онцолж, урд хэсэгтэй нэгдмэл байдал олгоно.
Мөн далд төрлийн шил арчигч болон зөөлөн гадаргуугаар боловсруулсан цэвэрхэн ачааны хаалга нь өнцөгтэй мөрний шугамаас үргэлжлэх хүчтэй ирмэгийн хамт өөртөө итгэлтэй, эрч хүчтэй дүр төрхийг төгс болгоно.
Салон нь E-GMP платформын давуу талыг идэвхтэй ашигласан загвартай тул шал нь хавтгай, тэнхлэг хоорондын зай урт бөгөөд маш сайн орон зайн мэдрэмжийг өгдөг нь онцлог.
Үүгээр зогсохгүй суудал, төвийн консол, хаалга зэрэг салоны бүрэлдэхүүн хэсгүүдийг нарийн цэмцгэр мэдрэмжтэй болгон зохион бүтээснээр орон зайн мэдрэмжийг улам дээд зэргээр нэмэгдүүлсэн.
Мөн байгалиас сэдэвлэсэн зууван хэлбэрийг багажны самбар, хаалганы хавтан, төвийн консолд ашиглан нэгдмэл байдал олгосон бөгөөд ашиглалтыг харгалзан машины удирдлагын хэсгийг энгийн, ойлгомжтой болгосон.
Зууван хэлбэр нь төв хэсэг нь харагдахад хоосон тул задгай мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ ирмэг хэсэгт хатуу мэдрэмжтэй материал ашиглан зохицсон тулгарлаар дамжуулан тансаг байдлыг бүрдүүлсэн.
Киа нь EV9-д тус бүр 12.3 инчийн дижитал кластер болон мэдээлэл-зугаа цэнгэлийн системийн дэлгэц, 5 инчийн агааржуулалтын дэлгэцийг нэгтгэсэн ‘Panoramic Wide Display’-г анх удаа ашиглалаа.
EV9 нь гурван дэлгэц жигд холбогдсон Panoramic Wide Display-гээр дамжуулан зорчигчдод шаардлагатай мэдээллийг үр дүнтэй хүргэж, машины удирдлагын товчлууруудыг оновчтой байрлуулж орон зайн ашиглалтыг улам дээшлүүлсэн.
Мөн дэлгэцийн доод гарнишинд ашигласан далд төрлийн мэдрэгчтэй товч нь хүрэхэд хаптик (чичиргээт) хариу өгч тансаг удирдлагын мэдрэмж өгдөг бөгөөд жолоодлогын үеэр ойлгомжтой удирдах шаардлагатай медиа асаах/дуу хүч болон агааржуулалтын температур/салхины хүчийг төв самбарт биет товчоор хийж үйлчлүүлэгчийн тав тухыг нэмэгдүүлсэн.
EV9-д Киагийн хувьд анх удаа асаах товч нэгтгэсэн гол төрлийн цахилгаан араа сольгч (SBW, Shift by wire) ашигласан нь асаах, жолоодох, зогсоох зэрэг дараалсан хэрэглээний явцад үйлчлүүлэгчийн ойлгомжтой, энгийн удирдлагад тусална.
Төвийн консол нь товчлуурын байршлыг багасгаснаар цэвэрхэн харагдах бөгөөд доод хэсгийн хадгалах хайрцаг нэмж үйлчлүүлэгчийн тав тухыг нэмэгдүүлсэн ба хоёрдугаар эгнээний зорчигчдод зориулсан аяга тавиур, ширээ болгон ашиглаж болох шургуулга хэлбэрийн тавиур зэрэг олон төрлийн хадгалах зай тусгасан.
Хоёрдугаар эгнээнд вэнч суудал болон тусдаа суудлыг сонгож болдог тул суудлын олон янзын зохион байгуулалт боломжтой.
Ялангуяа тусдаа суудлын хувьд нэгдүгэл болон хоёрдугаар эгнээг амрах байрлалд шилжүүлж зорчигчийн тав тухтай амралтад тусалдаг Relaxation суудал, эсвэл гуравдугаар эгнээ рүү дотогш 180 градус, хажуугийн хаалга руу гадагш 90 градус эргэж салоны орон зайг шинэлэг байдлаар ашиглах боломж олгодог Swivel суудлыг сонгох боломжтой.
Киа нь амьдралын хэв маягт тохируулан суудлын тоноглолыг сонгох боломжтой EV9 нь үйлчлүүлэгчдэд зорчих, цэнэглэх, амрах зэрэг олон нөхцөлд шинэ цахилгаан зорчих туршлагыг өгнө гэж найдаж байна.
Киа дэлхийн дизайны төвийн дэд ерөнхийлөгч Карим Хабиб (Karim Habib) “EV9 нь дотор, гадна дизайн, холболт, ашиглалтын хялбар байдал, тогтвортой байдлын стандартыг дахин тодорхойлж байна” гэж хэлээд “EV9-ийн шинэлэг орон зай, технологи, дизайныг жолооч болон зорчигч нарт өгснөөр шинэ EV туршлагыг бэлэглэнэ” гэв.
Мөн Киа 3-р сарын сүүлээр EV9-ийн дэлгэрэнгүй бүтээгдэхүүний мэдээллийг онлайнаар танилцуулж, дараа нь ‘2023 Сөүл мобилити шоу’-д энгийн үйлчлүүлэгчдэд зориулан дэлхийд анх удаа бодит машиныг толилуулахаар төлөвлөжээ.