Гадаа спортын брэнд «Нортфейс» (The North Face) усны үнэ цэнийг таниулж, ус хомсдлын талаар сэрэмжлүүлэх зорилгоор НҮБ-ын тогтоосон «Дэлхийн усны өдөр»-ийн (3-р сарын 22) тохиолдлоор «Нортфейс Эдишн» (The North Face Edition) сайн хэрэглээний төслийн албан ёсны олон нийтийн сүлжээний сувгаар дамжуулан ус хэмнэхийг уриалсан арга хэмжээ зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.
Энэ арга хэмжээнд сайн хэрэглээний төсөл Нортфейс Эдишний албан ёсны Инстаграмыг дагаж, лайк дараад, өөрийн ус хэмнэх арга зүйгээ 3-р сарын 26-ны ням гараг хүртэл сэтгэгдэл болгон үлдээсэн хэн бүхэн оролцох боломжтой. Оролцогчдоос 30 хүнийг сонгон Нортфейс хүрэм, Нортфейс эко цамц, Нортфейс эко цүнх, Нортфейс термос аяга зэргийг бэлэглэхээр төлөвлөжээ.
«Ёнвон Аутдор»-ын (Youngone Outdoor) төлөөлөгч «Нортфейс Эдишн 2015 оноос хойш олон хэрэглэгчийн сайн хэрэглээний үйл ажиллагаанд түшиглэн Нортфейс төдийгүй дотоодын загварын салбарын төлөөлөл болсон нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, үлгэр жишээ коз маркетингийн (cause marketing) жишээ хэмээн үнэлэгдэж байна. Дэлхийн усны өдрөөр илүү олон хүнтэй усны үнэ цэнийн талаар дахин нэг удаа эргэцүүлж, 8 дахь жилдээ тасралтгүй хэрэгжүүлж буй Нортфейс Эдишний ундны усыг сайжруулах төсөлд эрч хүч оруулахын тулд энэ арга хэмжээг бэлтгэлээ» гэв.