Хёндай Мотор групп үйлчлүүлэгчдэд зориулсан шинэлэг жолоодлогын туршлагын байгууламж болон дэвшилтэт туршилтын замыг хослуулсан, БНСУ дахь хамгийн том HMG Драйвинг Экспириенс Центрийн (HMG Driving Experience Center, Өмнөд Чхунчхон мужийн Тэан) 2023 оны улирлын үйл ажиллагааг эхлүүллээ.
HMG Драйвинг Экспириенс Центр нь Корея Техно Ринг туршилтын зам (1,26 сая м², ойролцоогоор 380 мянган пён) болон 2 давхар, 10 223 м² (ойролцоогоор 3092 пён) талбай бүхий үйлчлүүлэгчийн тусгай барилгаас бүрдэх бөгөөд олон төрлийн жолоодлогын туршлага болон брэндийн туршлагыг зэрэг мэдрэх боломжтой, БНСУ дахь хамгийн том байгууламж юм.
Хёндай Мотор групп үйлчлүүлэгчид илүү олон янзын, эрч хүчтэй жолоодлогын туршлагыг эдлэх боломжтой болгохын тулд туршилтын замын гол байгууламжуудыг ашиглахаас гадна HMG Драйвинг Экспириенс Центрээр дамжуулан огт шинэ, шинэлэг жолоодлогын туршлагыг санал болгохоор төлөвлөж байна.
HMG Драйвинг Экспириенс Центрийн 2023 оны улирал нь жолоодлогын туршлагын 8 замаас бүрдэх бөгөөд △тоормослолтын зам △хатуу нөхцөлтэй хуурай гадаргуутай уралдааны зам △нойтон гадаргуутай уралдааны зам △4,6 км өндөр хурдны тойрог зам △жимкана (gymkhana)[1] болон нийлмэл слалом (slalom)[2] зэргийг туршиж үзэх олон зориулалтын зам △дрифт (drift)[3] туршиж үзэх нойтон тойрог зам △кик плейт (kick plate)[4] зам △SUV машинд зориулсан налуу, хайрга, элс, гүдгэр, шуудуу зэрэг бүхий Азийн хамгийн том оффроуд зам зэрэг багтана.
Хёндай Мотор групп үйлчлүүлэгчид Хёндай, Кіа, Женесис машины гүйцэтгэлийг илүү төгс мэдэрч, эдлэх боломжтой болгохын тулд БНСУ-ын дээд түвшний жолоодлогын туршлагын хөтөлбөрүүдийг мөн танилцуулна.
Хөтөлбөрийг оролцогчдын жолоодлогын түвшин, сонирхолд тохируулан чөлөөтэй сонгох боломжтой байхаар боловсруулсан бөгөөд △жолоодлогын үндсэн мэдлэгээс уралдааны жолоодлогын техник хүртэл эзэмшүүлэх жолоодлогын ур чадварын сургалт △мэргэжлийн жолооч нартай хамт суугаад хязгаарын жолоодлогыг мэдрэх туршлага △олон төрлийн нөхцөлтэй гадаргуу, саадыг даван туулах оффроуд туршлага △төвийн ойр орчмын байгалийн үзэсгэлэнт газар, жуулчлалын сайхан газруудаар аялан жолоодох сценик драйв (scenic drive)[5] зэрэг багтана.
HMG Драйвинг Экспириенс Центр 2023 оны улирлаас EV Экспириенс хөтөлбөрт IONIQ 6 болон EV6 GT машиныг шинээр оруулж, өмнө нь ажиллаж байсан GV60-тай хамт үйлчлүүлэгчид Хёндай, Кіа, Женесис брэндүүдийн цахилгаан машиныг зэрэг туршиж үзэх боломжтой болгосон. Мөн хүүхэд үйлчлүүлэгчдэд зориулсан Жуниор Драйвинг Экспириенс хөтөлбөрөөр дамжуулан мобилити холбогдолтой иж бүрдэл угсрах болон зааварлагчтай хамт суух жолоодлогын туршлагыг оруулж, гэр бүлээрээ ирэгчдэд шинэ таашаал бэлэглэхээр болгосон.
HMG Драйвинг Экспириенс Центр нь зүгээр л машиныг туршиж үздэг орон зайгаас хэтэрч, "ирээдүйн мобилитийн боломж"-ийг үйлчлүүлэгчдийн өдөр тутмын амьдралд бодит болгохыг эрмэлзэж буй Хёндай Мотор группын хүсэл зоригийг агуулж байна. Үүний дагуу Хёндай групп 2023 оны улиралд цахилгаанжсан өндөр гүйцэтгэлтэй EV6 GT зэрэг шинэ загваруудыг оруулж, гэр бүлээрээ ирэгчдийг хамарсан илүү шинэ, олон янзын хөтөлбөрөөр БНСУ-ын автомашины соёлыг манлайлан, суурьшуулахад тэргүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
HMG Драйвинг Экспириенс Центр 2022 оны 9-р сард албан ёсоор нээгдснээс хойш 11-р сарын сүүл хүртэл ойролцоогоор гурван сарын хугацаанд 5600 орчим үйлчлүүлэгч зочилсон. Энэ 2023 оны улирал 3-р сарын 25 (Бямба)-наас 11-р сарын 26 (Ням) хүртэл эхлэгчдийн хөтөлбөрөөс эхлээд өндөр гүйцэтгэлтэй машин, оффроуд, дрифт, цахилгаан машин зэрэг олон төрлийн хөтөлбөрөөр жилд ойролцоогоор 15 000 хүн туршиж үзэх боломжтой, БНСУ-ын төлөөлөл болсон жолоодлогын туршлагын төв болохоор төлөвлөж байна. Хөтөлбөрийн захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайтаас лавлах боломжтой.