Жэжү дэх Подо зочид буудал хайрт хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан хэвлийн хүүхэдтэй харилцах (тэгё) аялал 'Бэйби мүн'-ийг бэлтгэлээ.
Удахгүй уулзах хайрт хүүхэд болон ирээдүйн ээж, аавдаа зориулан байгалийн дунд бүрэн амарч, хүүхэдтэйгээ сэтгэл холбох боломжийг олгохоор тусгайлан бэлтгэсэн энэхүү багцад өрөөний цонхоор нүдний өмнө дэлгэгдэх Жэжүгийн байгалийг үзэх боломжтой 2 хоногийн өрөө, мөн хүүхэд болон эхийн эрүүл мэндийг бодож Жэжүгийн орон нутгийн шинэхэн материалаар хийсэн тусгай оройн хоолны курсын цэс багтсан. Оройн хоолны курсээс гадна Подо зочид буудлын цэсийг төрөл бүрээр сонирхох боломжтой байхаар байрлах хугацаанд чөлөөтэй ашиглах 100,000 вонын хоол, ундааны кредитийг нэмж олгоно.
Жирэмсэн эхийн тав тухтай амралтыг бодсон тусгай биеийн дэр, хүүхэдтэйгээ аз жаргалтай мөчийг хуваалцахад зориулсан ургийн зүрхний цохилт хэмжигч болон төрөл бүрийн тэгёгийн номыг бэлтгэсэн. Мөн нисэх буудал болон зочид буудлын хооронд хүүхэд, эх тав тухтай, аюулгүй зорчихын тулд Подо зочид буудлын протоколын менежерийн машинаар тээвэрлэх үйлчилгээг үзүүлнэ.
Тэр дундаа энэ багцад эрхэм хүүхдэд зориулсан Подо зочид буудлын онцгой бэлэг бий. Подо зочид буудал дэлхийн юу юунаас илүү хайрт хүүхдэд зориулан Канхва сочаңаар хийсэн бэннэт хувцас (нярайн анхны цамц), босон (уламжлалт оймс) болон хатгамалын иж бүрдлийг тусгайлан бэлтгэсэн. Микропластик үүсгэдэггүй цорын ганц даавуу болох сочаңаар хийсэн бэннэт болон босоныг хүүхдийн хувцасны мэргэшсэн дизайнер 2-3 удаа буцалгаж, хатаах нарийн төвөгтэй, нандин гар ажиллагаагаар хийсэн тул нярайн эмзэг арьсанд аюулгүй өмсүүлж болно. Мөн Подо зочид буудал дахь тэгё аяллын дурсамжийг удаан хадгалахын тулд бэннэт хувцас дээр Подо зочид буудлын лого хатгасан бөгөөд ээжийн чин сэтгэл, хайрыг шингээн хүүхдийн хэвлийн нэрийг ширхэг ширхэгээр нь хатгах хатгамалын иж бүрдлийг хамт өгнө.
'Сочаң' нь Солонгосын уламжлалт даавуу бөгөөд гэрэлтэгч бодис агуулаагүй, хөвөнгөөс нарийн материал тул тоос бага үүсгэдэг, шингээх болон хуурайших чадвар сайтай байгалийн даавуу юм.
Подо зочид буудлын төлөөлөгч “Бэннэт хувцас бол хүүхэд төрөхдөө хамгийн түрүүнд өмсдөг хувцас учраас хүүхэд, эх хоёрт хамгийн сайн бэлэг болохоор онцгой анхаарсан” гэж мэдээлэв.
Мөн хүүхэд мэндэлсэнийг тэмдэглэж, цэвэр бус зүйлээс хамгаалах утга бүхий уламжлалт самчилил гүмжул (хориглох олсны) хэлхээ болон хүүхэд арчлахад ашигтай хүйтэн хадгалах цүнхийг хамт олгоно. Түүнчлэн дааврын өөрчлөлтөөс болж жирэмсэн эхийн мэдэрдэг стресс, биеийн хавангийн хөнгөвчлөх Оморовицца (Omorovizza)-гийн жирэмсэн эхэд зориулсан спаг Подо зочид буудлын тусгай үнээр ашиглах боломжтой.