Түрээсийн машины брэнд Hertz Европт 3 ба түүнээс дээш хоногоор машин түрээслэхэд 10%-ийн нэмэлт хөнгөлөлт олгох аян зохион байгуулж байна. Европын аянд оролцогч улсад машиныг 3 ба түүнээс дээш хоног ашиглавал хамаарах бөгөөд захиалгын хугацаа 4-р сарын 30, машин авах хугацаа 5-р сарын 31 хүртэл байна.
Европын аянд оролцогч улсууд нь Бельги, Франц, Герман, Итали, Люксембург, Нидерланд, Испани болон Их Британи бөгөөд захиалгыг явахаас 24 цагийн өмнө дуусгасан байх ёстой. Мөн олгогдсон өдрөөс хойш бүтэн 1 жил өнгөрсөн хүчинтэй дотоодын жолооны үнэмлэх болон олон улсын жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай.
3-р сараас эхэлсэн АНУ, Канадын хаврын улирлын 1 өдрийн түрээс үнэгүй аян мөн 4-р сарын 30 хүртэл сунгагдлаа. АНУ, Канадад бүрэн хэмжээний (Large Sedan) ба түүнээс дээш ангиллын машиныг бүтэн 8 ба түүнээс дээш хоногоор түрээсэлбэл олгох бөгөөд машин захиалах болон авах хугацаа Европтой адил байна.
Харин Hertz-ийн дэлхий нийтийн хөнгөлөлтийн аян зөвхөн үндсэн тарифт хамаарна. Сонгосон тарифт ороогүй машины эвдрэлийн хариуцлагаас чөлөөлөх хөтөлбөр, түрээсийн машины хулгайн даатгал, SuperCover, түрээслэгчийн гэмтэл ба хувийн эд зүйл алдагдлын даатгал зэрэг болон бусад нэмэлт зүйл болох автомашины цасны гинж, хүүхдийн суудал, нэмэлт жолооч, нэг чиглэлийн түрээсийн машин буцаах хураамж, татвар болон НӨАТ зэрэгт тусгай хөнгөлөлт хамаарахгүй.
Hertz-ийн Европын түрээсийн машины 10%-ийн нэмэлт хөнгөлөлт болон АНУ, Канадын 1 өдрийн түрээс үнэгүй аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Hertz-ийн вэбсайт болон захиалгын төвөөс авах боломжтой бөгөөд захиалгыг мөн хийх боломжтой.