Кумхо Тайр (гүйцэтгэх захирал Жон Ил-тэк) цорын ганц нийлүүлэгчээр ажиллаж, албан ёсны түнш байдлаар ивээн тэтгэдэг ‘Кумхо TCR Дэлхийн аялан тоглолт (KUMHO TCR World Tour)’-ын нээлтийн тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Кумхо Тайр өнгөрсөн 4-р сарын 29, 30-нд (орон нутгийн цагаар) Европын Португал дахь Алгарве олон улсын тойрог (Algarve International Circuit)-д болсон Кумхо TCR Дэлхийн аялан тоглолтын нээлтийн тэмцээнийг амжилттай дуусгалаа. Тэмцээнд оролцсон бүх жолооч нар Кумхогийн уралдааны дугуй зүүж, сэтгэл догдлуулам тэмцээн өрнүүллээ.
Кумхо TCR Дэлхийн аялан тоглолтод Ауди, Хонда, Хёндай зэрэг дэлхийн автомашин үйлдвэрлэгч компаниуд олноор оролцдог. Тэр дундаа Ауди RS 3 LMS TCR, Хонда Сивик Type R, Хёндай Элантра N TCR зэрэг түрүүлэхийн төлөө өрсөлдөгч дээд зэрэглэлийн аяллын машинуудын өрсөлдөөн үзэгчдийн анхаарлыг татахад хангалттай байлаа. Мөн энэ удаагийн тэмцээн нь Кумхо Тайр ’22 оноос хойш албан ёсны дугуйгаар оролцож байгаа TCR Европын бүсийн тэмцээнтэй зэрэг зохион байгуулагдаж өндөр түвшний тэмцээнийг үзүүлсэн бөгөөд Кумхо Тайрын технологи, өрсөлдөх чадвар дэлхийн оргилд буйг харуулсан үр дүн болов.
Энэ удаагийн Кумхо TCR Дэлхийн аялан тоглолтод оролцох бүх машин өндөр хурдтай явж байхад ч үзүүлэх шилдэг зүтгүүр, тогтвортой жолоодлогын чадвартай уралдааны дугуй ‘Экста (ECSTA) S700’, мөн борооны замд ч өндөр хурдтай явах боломжтой болгон зохиосон уралдааны дугуй ‘Экста (ECSTA) W701’-ийг зүүнэ.
Алгарве олон улсын тойрог нь эргэлтүүдийн эйпексүүд хурц өнцөгтэй бөгөөд Каталуниас ялгаатай нь хулгана тэрэгний адил дээш доош өгсөж уруудах эрс налуу замын зураглалтай нь үзэгчдэд сэтгэл догдлол нэмдэг. Нээлтийн тэмцээнд BRC Хёндай N Скуадра Корсе багийн Норберт Мишелиз (Norbert Michelisz) түрүүлэв. Мишелиз өрсөлдөгч жолооч нарын тасралтгүй дарамтыг үл харгалзан гайхалтай жолоодлогын ур чадвараараа Кумхо TCR Дэлхийн аялан тоглолтын эхний шатанд түрүүлэх алдрыг хүртлээ.
Кумхо Тайрын Г.маркетингийн хэлтсийн ахлах захирал Юн Жан-хёк “Кумхо Тайрын хувьд хүнд хэцүү Португалийн Алгарве олон улсын тойрог нь дугуйны гүйцэтгэлийг туйлын нөхцөлд шалгах боломж олгосон тэмцээн байлаа” гээд “Цаашид хэд хэдэн тивд үргэлжлэх Кумхо TCR Дэлхийн аялан тоглолтын тэмцээнүүдэд жолооч нар хамгийн дээд түвшний бэлтгэлээ гаргахад нь дэмжлэг үзүүлж, өндөр гүйцэтгэлийн брэнд байдлаар статусаа тасралтгүй бэхжүүлнэ” гэв.
Кумхо TCR Дэлхийн аялан тоглолт нь Европын Португал дахь нээлтийн тэмцээнээс эхлэн Бельги, Итали, Унгар, Уругвай, Аргентин, Австрали, Макао хүртэл 4 тивийн нийт 7 улсад зохион байгуулагдахаар төлөвлөжээ. Ялангуяа Бельгийн Спа (Spa) тойрог нь F1 тэмцээн зохиодог цэнгэлдэхүүдийн дундаас хамгийн урт, хэт өндөр хурдны тойрог бөгөөд тохиромжтой эргэлтүүд сайн хослуулсан тойрог гэдгээрээ алдартай.
Мөн Кумхо Тайр ’22 оноос TCR Европын гол бүс болон улсын тэмцээнийг ивээн тэтгэхээс эхлээд энэ оноос Өмнөд Америк, Ойрх Дорнодын 2 бүсийн тэмцээн болон Австрали, Бразил, Финляндын 3 улсын тэмцээнийг нэмж, Кумхо TCR Дэлхийн аялан тоглолттой хамт дэлхийн мотоспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, өндөр гүйцэтгэлийн брэнд байдлаар статусаа дээшлүүлэх бодлоготой байна.