Далай, загасны аж ахуйн яам (сайд Жо Сүн Хван) болон Солонгосын далайн сан (захирал Мун Хэ Нам) нар «2023 оны залуучуудын далайн авъяастан бэлтгэх сургууль»-д (цаашид авъяастан бэлтгэх сургууль) оролцогчдыг 6-р сарын 20-ны мягмар гараг хүртэл элсүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Авъяастан бэлтгэх сургууль нь дараагийн үеийн гол хүмүүс болох залуучууд далайн салбарын талаарх ойлголт, мэдлэгийг хослуулсан авъяастан болон төлөвших боломжийг олгохын тулд далайтай холбоотой боловсрол, туршлага олгох сургалтын хөтөлбөр бөгөөд дунд сургуулийн 1-р ангиас ахлах сургуулийн 1-р анги (13-16 нас хүрсэн) хүртэлх насны залуучууд бүгд оролцох боломжтой.
Энэ жилийн авъяастан бэлтгэх сургууль 7-р сарын 27-ны пүрэв гарагаас 7-р сарын 30-ны ням гараг хүртэл Бусан орчимд болно. Оролцогчид Солонгосын далайн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, Үндэсний загасны аж ахуйн шинжлэх ухааны музей, Бусан шинэ боомтын контейнерийн далан зэрэг газар үзэж, далайн шинжлэх ухаан болон далайн салбарын үйлдвэрлэлийн бодит орчныг биечлэн мэдэрнэ.
Мөн далайтай холбоотой карьер, дээд сургуульд элсэлт, мэргэжилтнүүдийн ток концерт, тэмцээн* зэргээр дамжуулан оролцогч сурагчдын судлах сонирхол, амжилтын мэдрэмжийг дээшлүүлэх боломжийг бүрдүүллээ. Энэ жил нийт 50 оролцогч сонгон шалгаруулах (оролцооны хураамжгүй) бөгөөд сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 7-р сарын 10-ны даваа гарагт Солонгосын далайн сангийн вэбсайтаар зарлана.
Далай, загасны аж ахуйн яамны Далайн бодлогын газрын дарга Ли Ши Вон «Ирээдүйд далайн хүчирхэг улсыг тэргүүлэх манай залуус авъяастан бэлтгэх сургуулиар дамжуулан далайн салбарын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, далайгаас шинэ мөрөөдлөө олж чаддаг болоосой гэж хүсэж байна» гэв.