Соёлын өвийн газрын харьяа Үндэсний биет бус өвийн хүрээлэн (захирал Ан Хён Сун) нь Үндэсний биет бус соёлын өвийн ур чадвар эзэмшигчдийн холбоотой (ТУЗ-ийн дарга Пак Жон Гун) хамтран энэ сарын 20-ноос 26-ны хооронд 43 дахь удаагийн «Уламжлалт гар урлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн»-г зохион байгуулна.
1979 онд эхэлж, энэ жил 43 дахь удаагаа болж буй энэхүү үзэсгэлэнд «Мёнпумгеҗэн (名品啓行)» сэдвийн дор Үндэсний биет бус соёлын өвийн ур чадвар эзэмшигч 24 хүний бүтээл зэрэг төрөл бүрийн уламжлалт гар урлалын нийт 102 бүтээлийг толилуулна.
Үзэсгэлэнгээр уламжлалт гар урлалын хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг үнэлж, 3 мастерыг сонгон Соёлын өвийн газрын даргын шагналын бичиг гардуулдаг бөгөөд энэ жил Чөнгон шагнал (天工賞)-ыг Үндэсний биет бус соёлын өвийн чулуу сийлбэрийн ур чадвар эзэмшигч И Жэ Сун, Мёнгон шагнал (名工賞)-ыг Үндэсний биет бус соёлын өвийн мод урлалын уламжлал залгамжлагч, сургагч багш Чо Хва Син, Мёнжан шагнал (名匠賞)-ыг Үндэсний биет бус соёлын өвийн хатгамалын дагалдан суралцагч Рю О Хён тус тус хүртлээ.
▲ Чөнгон шагналын бүтээл «Чулуун ирээдүйн Бурхан» нь Кёнжүгийн чулуугаар хийгдсэн бөгөөд зөөлөн үүлэн хээтэй гэрлийн сүүдэр, ороонго (мөлхөгч ургамлын) хээ сийлсэн суудлын тавцантай нь онцлог. ▲ Мёнгон шагналын бүтээл «Бичиг баримтын шүүгээ» нь уламжлалт аргаар хийгдсэн зельква модны ширхгийн (модны судал) гоо үзэсгэлэнгээрээ анхаарал татна. ▲ Мёнжан шагналын бүтээл «Богон гүнжийн суудлын дэр» нь уламжлалт хатгамлын арга техникээр дурсгалыг сэргээн бүтээсэн бүтээл бөгөөд олон янзын хээ, өнгө зохицон хослуулсан нь онцлог.
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний биет бус соёлын өвийн ур чадвар эзэмшигчдийн холбооноос (☎02-3453-1685~6) лавлаж болно.