Singapore Airlines компани Инчон, Пусанаас хөөрөх өөрийн алдартай чиглэлүүдэд зориулсан Early Bird тусгай үнийн хөнгөлөлтийн арга хэмжээг энэ сарын 22-ныг хүртэл ойролцоогоор 2 долоо хоногийн турш явуулна гэж мэдэгдлээ.
Early Bird тусгай үнийн энэ арга хэмжээ нь Сингапур болон Зүүн Өмнөд Ази, Океани, Европын чиглэлүүдэд үйлчилнэ. Аяллын хугацаа 2023 оны 7 дугаар сарын 1-ээс 2024 оны 4 дүгээр сарын 30 хүртэл байна. Нислэгийн тийзний үнэ аяллын хугацаа болон чиглэлээс хамаарч өөр өөр байна. Энэ үнээр Singapore Airlines-ын албан ёсны вэбсайт болон гар утасны аппаар тийз худалдан авахад ашиглах боломжтой.
Инчоноос хөөрөх Зүүн Өмнөд Ази болон Австралийн чиглэлийн эконом ангийн 1 хүний хоёр талын тийзийг △Сингапур 497,900 вонноос △Бали 546,100 вонноос △Куала-Лумпур 445,100 вонноос △Ломбок (Scoot нисдэг) 451,000 вон △Сидней 752,200 вонноос эхлэн худалдан авах боломжтой.
Инчоноос хөөрөх Мальдив болон Европын чиглэлийн эконом ангийн 1 хүний хоёр талын тийзийг △Мальдив 917,200 вонноос △Лондон 999,700 вонноос △Парис 849,900 вонноос △Барселона 794,700 вонноос эхлэн худалдан авах боломжтой.
Пусанаас хөөрөх Зүүн Өмнөд Ази болон Австралийн чиглэлийн эконом ангийн 1 хүний хоёр талын тийзийг △Сингапур 469,000 вонноос △Бали 512,000 вонноос △Сидней 858,200 вонноос эхлэн авах боломжтой бөгөөд Мальдив, Европын чиглэлийн тийзийг △Мальдив 849,200 вонноос △Лондон 882,700 вонноос △Парис 732,900 вонноос △Барселона 677,700 вонноос эхлэн авах боломжтой. Пусан-Сингапур чиглэл 8 дугаар сарын 29-өөс долоо хоногт 4 удаа болж нэмэгдэнэ. Бусад чиглэлийн мэдээлэл болон аяллын хугацаанаас хамаарах тийзний үнийг Singapore Airlines-ын вэбсайтаас шалгах боломжтой.
Singapore Airlines-ын Солонгос дахь салбарын захирал Ли Ён Тат (Lee Yong Tat) “Early Bird үнийн арга хэмжээг эхлүүлснээр аялагчид гадаадын аяллаа урьдчилан төлөвлөж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ мартагдашгүй дурсамж бүтээх сайхан боломж олгоно” гэж хэлээд “Singapore Airlines гадаад аяллын замд гарсан үйлчлүүлэгчдээ дэлхийн шилдэг түвшний үйлчилгээгээр угтан авна” гэв.
Мөн Singapore Airlines нислэгийн үеэр үнэгүй Wi-Fi үйлчилгээ үзүүлдэг. Singapore Airlines-ын милийн хөтөлбөр KrisFlyer-ийн гишүүн эконом ангид нисвэл нислэгийн үеэр 2 цагийн үнэгүй Wi-Fi ашиглах боломжтой. Нислэгийн үеийн Wi-Fi үйлчилгээг 2023 оны 7 дугаар сарын 1-ээс бүх ангид хязгааргүй үнэгүй Wi-Fi болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Singapore Airlines-аар нисч Чанги нисэх буудлаар дамжин өнгөрөгчид Singapore Airlines, Чанги нисэх буудал, Сингапурын аялал жуулчлалын газар хамтран үзүүлдэг үнэгүй аялалд (△Jewel Walking Tour △Чангигийн бүсийн аялал △Хотын үзмэрийн аялал △Өв соёлын аялал) хамрагдах боломжтой. Singapore Airlines-ын нислэгийн олон чиглэл, арга хэмжээ, дамжин өнгөрөгчдийн үнэгүй Сингапурын аялалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Singapore Airlines-ын үйлчилгээний төв эсвэл албан ёсны вэбсайтаас шалгах боломжтой.