Kia цахилгаан машинд зориулсан E-GMP платформ дээр суурилсан хоёр дахь загвар, гурван эгнээ суудалтай том оврын цахилгаан SUV ‘The Kia EV9 (Зе Киа И Ви Найн, цаашид EV9)’-ийн үндсэн загварыг худалдаанд гаргалаа.
Kia EV9-ийн үндсэн загварыг ‘Эйр’ болон ‘Эрс’ гэсэн хоёр комплектаар санал болгох бөгөөд комплект бүрт 2WD болон 4WD хөтлүүрийг сонгох боломжтой.
Эйр комплект нь △хурдны замын жолоодлогын туслах 2 (HDA2) △багтаамжийн мэдрэгч ашигласан рулийн атгалт илрүүлэх систем △хэмжигч самбар, агаар сэлгэлт, инфотейнмент системийн дэлгэцийг жигд холбосон панорам өргөн дэлгэц △салхины шил, 1, 2-р эгнээний давхар наалттай дуу тусгаарлагч шил △10 аюулгүйн дyүүргэвч зэрэг дэвшилтэт жолоодлогын туслах функц болон үндсэн тав тух, аюулгүй байдлын тоноглолыг стандартаар агуулсан тул хамгийн өндөр үнэ цэнийг санал болгодог.
Эрс комплект нь △1-р эгнээний рилаксейшн комфорт суудал △жолоочийн эргономотион суудал △рулийн эмблем гэрэл △хоёр өнгийн орчны гэрэл △12 инчийн том дэлгэцтэй толгойн дэлгэц зэргийг стандартаар агуулж, салоны тансаг байдлыг нэг шатаар дээшлүүлнэ.
EV9-ийн үндсэн загварын үнэ нь байгаль орчинд ээлтэй автомашины татварын хөнгөлөлтийн дараа онцгой албан татвар 3.5%-ийн суурьтайгаар[1] △Эйр 2WD 73.37 сая вон △Эйр 4WD 76.85 сая вон △Эрс 2WD 78.16 сая вон △Эрс 4WD 81.63 сая вон байна.
Сөүл хотын үйлчлүүлэгч Эйр комплект 2WD (19 инчийн дугуй) худалдан авбал улсын төсвийн 3.3 сая вонгийн татаас болон тооцооллын дагуух орон нутгийн татаасыг харгалзан 69.2 сая вонгийн орчим үнээр худалдан авах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Kia үндэслэлтэй хэрэглээг эрхэмлэдэг үйлчлүүлэгчдэд хамгийн өндөр сэтгэл ханамжийг өгнө гэж найдаж байна.
EV9 GT-line-ийг засгийн газрын гол яамдын гэрчилгээжүүлэх процесс дуусах төлөвтэй байгаа энэ оны 3-р улирал дотор худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
Kia EV9-ийн үндсэн загварыг худалдаанд гаргахын зэрэгцээ үйлчлүүлэгч хүссэн функцээ хэзээ ч нэмж болох Kia Connect Store-ыг нээж, тусгай үйлчлүүлэгчийн төвийг ажиллуулан үйлчлүүлэгчдэд саадгүй ашиглахад нь тусална. Үйлчлүүлэгч Kia Connect Store-оор дамжуулан хүссэн функцийнхээ идэвхжих хугацаа болон ашиглах хугацааг[2] сонгох боломжтой.
EV9 дээр худалдан авах боломжтой Kia Connect Store-ийн бүтээгдэхүүнүүд нь △алсаас зогсоох, гаргах болон зогсоолын тусламжийг дэмждэг ‘Алсын ухаалаг зогсоолын туслах 2’ △дижитал хээт гэрэлтэй сараалжны сонголтыг сонгосон үед үндсэн хээнээс гадна 5 нэмэлт график ашиглан өөрийн өнгө төрхийг илэрхийлэх боломжтой ‘Гэрэлтүүлгийн хээ’ △машины доторх дэлгэц, чанга яригчаар видео болон өндөр чанарын дууны контентыг тоглуулах дата орчинг бүрдүүлдэг ‘Стриминг Плас’ бөгөөд цаашид илүү олон функцийг боловсруулж танилцуулахаар төлөвлөж байна.
Үйлчлүүлэгч Kia Connect Store-ын интернэт хуудас эсвэл ухаалаг утасны MyKia, Kia Connect аппликейшнд нэвтэрч, ухаалаг утасны апп стороос аппликейшн худалдан авдагтай адил хялбархан үйлчилгээг ашиглах боломжтой.
Мөн Kia EV9-ийг худалдаанд гаргасныг тохиолдуулан олон үйлчлүүлэгч EV9-ийг туршиж үзэх боломжтой байхаар төрөл бүрийн туршлага, туршилтын жолоодлогын хөтөлбөр бэлтгэжээ.
Kia энэ оны 5-р сард Сонсу-донд нээсэн ‘EV Unplugged Ground’-ыг жилийн турш ажиллуулж, үйлчлүүлэгчид EV9-ийн дэвшилтэт технологи болон цахилгаанжуулсан флагшип загварын үнэ цэнийг цогцоор нь мэдрэх боломжийг олгохоор төлөвлөж байна.
Мөн 7-р сарын сүүлээс 8-р сарын дунд хүртэл ‘Lotte Hotel Jeju’, ‘Pinx Podo Hotel’, ‘Lotte Skyhill CC’ зэрэг Жэжү арлын премиум зочид буудал болон гольфын талбайтай хамтран үйлчлүүлэгчдэд зориулсан туршилтын жолоодлогын хөтөлбөр явуулахаар төлөвлөж байна. Туршилтын жолоодлого хийх хүсэлтэй үйлчлүүлэгч 6-р сарын 26-наас зочид буудал, гольфын талбай тус бүрийн вэбсайтаас дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Үүнээс гадна 6-р сарын 30-аас Kia-гийн мобилити үйлчилгээ ‘Kia Flex’-д EV9-ийг нэмж, EV9-ийн гайхалтай жолоодлогын чадварыг танилцуулна.
Kia EV9 худалдан авсан үйлчлүүлэгчдэд зориулсан гишүүнчлэлийн хөнгөлөлт болон хуваан төлөлтийн хөтөлбөрийг бас бэлтгэжээ.
EV9 үйлчлүүлэгч Kia EV Members-д бүртгүүлбэл Kia Members-ийн оноотой хамт △нисэх буудлын хүлээн авалт & хүргэлт (2 удаа) △дотоодын нисэх буудлын лаунж (4 удаа) △EV9 365 хоногийн гольфын арчилгаа △очиж угаах үйлчилгээ (5 удаа) зэрэг хөнгөлөлтөөс 1-ийг сонгон 1 жилийн турш ашиглах боломжтой.
Мөн EV9 үйлчлүүлэгч 72 сарын/84 сарын тусгай хуваан төлөлтийн хөтөлбөрийг ашиглавал урьдчилгаа 30%-ийн нөхцөлд тус тус 800,000 вон/700,000 воны орчим сарын төлбөрөөр EV9-ийг худалдан авах боломжтой бөгөөд 2 жилийн дараа хугацаанаас өмнөх төлөлтийн шимтгэлгүй тул ачааллыг нэлээд бууруулна. (※ Дэлгэрэнгүйг Kia-гийн вэбсайтаас харна уу)
Мөн Kia EV9-ийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Олон улсын капиталын зах зээлийн холбоо (ICMA)-ны тогтоосон зарчимд нийцсэн байгаль орчинд ээлтэй төслийн хөрөнгө оруулалтад зориулсан бонд ‘Ногоон бонд’-оор татан төвлөрүүлж, ESG менежментийг тасралтгүй хэрэгжүүлэхийн зэрэгцээ EV9 үйлчлүүлэгчдэд ч байгальд ээлтэй байдалд хувь нэмрээ оруулж буй сэтгэл ханамжийг өгөхөөр хичээн ажиллаж байна.
Kia-гийн төлөөлөгч “EV9-ийн урьдчилсан гэрээний 60% нь хувь хүн үйлчлүүлэгч байсан бөгөөд үүнээс 55% нь Kia брэндийг анх удаа сонгосон шинэ үйлчлүүлэгч байлаа. Брэндийг дахин худалдан авах хувь өндөр флагшип загвараас шинэ эрэлтийг баталгаажуулсан нь маш урамтай байна” гэж хэлээд, “EV9 нь өнөөг хүртэл мэдэрч байгаагүй шинэлэг үнэ цэнэ болон флагшип загварын хувьд премиум үнэ цэн дээрээ тулгуурлан шинэ сегментийг нээхийн зэрэгцээ Kia EV брэндийг манлайлах загвар болно гэдэгт итгэлтэй байна” гэв.