Кумхо Тайр (гүйцэтгэх захирал Жон Ильтэк) Италийн алдарт хөлбөмбөгийн клуб «АС Милан»-тай (AC Milan) албан ёсны дугуйн түнш байх ивээлийн гэрээнд тохиролцож, АС Миланы төв байр болох Каса Милан (CASA MILAN)-д түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслол зохиов.
Түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах энэ ёслолд Кумхо Тайрын гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Жон Ильтэк, борлуулалтын нэгдсэн хэлтсийн дэд ерөнхийлөгч Им Сынбин, дэлхийн маркетингийн албаны захирал Юн Жанхёк, АС Миланы гүйцэтгэх захирал Жорджо Фурлани (Giorgio Furlani), арилжааны захирал Майкел Оэтл (Maikel Oettle), элчин сайд Франко Бареси (Franchino Baresi) нарын хоёр талын төлөөлөгчид оролцлоо.
Кумхо Тайр энэхүү түншлэлийн гэрээгээр 2023/24 оны улирлаас 2027/28 он хүртэл 5 улирлын турш АС Миланыг албан ёсоор ивээн тэтгэнэ. 1899 онд байгуулагдсан АС Милан нь Италийн дотоодын лиг Серия А-д 2021/2022 оны улирлын аварга цолыг оролцуулан нийт 19 удаа түрүүлж, УЕФА-гийн Aваргуудын лигт мөн 7 удаа түрүүлсэн, Италийг төлөөлөх нэр цуутай хөлбөмбөгийн клуб юм.
Кумхо Тайр АС Миланы талбай дээрх тоглолтуудаар дамжуулан дэлхийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд 5 хэлээр брэндээ харуулах давуу эрхээс гадна АС Миланы өмчлөлийн байгууламж, вэбсайт, нийгмийн сүлжээ зэрэгт төрөл бүрийн брэндинг болон сурталчилгаа байршуулах боломжтой. Түүнчлэн АС Милантай хамтарсан арга хэмжээ, сурталчилгааны кампанит ажил явуулах эрх, АС Миланы өргөн дэлхийн шүтэн бишрэгчдийн баазтай шууд харилцах эрхийг мөн баталгаажуулав.
Кумхо Тайрын гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Жон Ильтэк “Дэлхийн хамгийн алдартай нэр цуутай клуб АС Милантай премиум түншлэл байгуулж байгаадаа маш их баяртай байна” гээд, “Энэ түншлэлээр дамжуулан Итали зэрэг дэлхийн зах зээлд Кумхо Тайрын брэндийн танилтыг нэмэгдүүлж, брэндийг премиум болгох төрөл бүрийн үйл ажиллагааг идэвхтэй урагшлуулна” гэв.
АС Миланы гүйцэтгэх захирал Жорджо Фурлани (Giorgio Furlani) “Кумхо Тайр АС Миланы шинэ премиум түнш болон шинэ аялалаа хамтдаа эхэлж байгаад баяртай байна. Бидний нийтлэг үнэт зүйл, алсын харааны ачаар энэ түншлэл хоёр компанид шинэчлэлээ үргэлжлүүлэх урам зориг өгнө” гэлээ.
Мөн Кумхо Тайр Италийн АС Миланаас гадна Английн Тоттенхэм Хотспур, Германы Байер 04 Леверкузен, Чехийн ФК Млада Болеслав нартай албан ёсны дэлхийн түншлэл тогтоосон байна. Үүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрт үйлчлүүлэгчидтэй харилцах цэгийг өргөжүүлэх төрөл бүрийн маркетингийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, премиум брэндийн статусаа дээшлүүлэх бодлоготой байна.