Кугагийн (Солонгосын уламжлалт хөгжим) сэтгэл татам байдлыг мэдрүүлэх хөгжмийн наадам болох гэж байна. Сөулийн Тонхвамун Кугак танхимд 8-р сарын 18-аас 27-ныг хүртэл нийт 5 удаагийн "Камерын хөгжмийн наадам" зохион байгуулагдана.
2021 онд анх зохион байгуулагдсанаас хойш сайн үнэлгээ авч, Сөулийн Тонхвамун Кугак танхимын төлөөлөх тоглолт болж жил бүр үргэлжилсээр байна. Энэ жил кугагийн шинэ бүтээлч камерын хөгжмийн бүтээлүүд олноороо нээлтээ хийх бөгөөд хөгжмийн зохиолч И Сончонгийн шинэчлэн найруулсан бүтээлүүдээс эхлээд шинэ үеийн хөгжмийн зохиолчдын захиалгат бүтээлүүдээр дамжуулан кугагийн камерын хөгжмийн өнгөрсөн, одоо, ирээдүйг харуулж, камерын хөгжмийн өвөрмөц шинж чанарыг тогтооно.
Олон янзын тайзыг толилуулах Камерын хөгжмийн наадам нь байгалийн акустик бүхий тоглолтын танхимын онцлогт тохирсон бүрэлдэхүүн, бүтээлүүдээр дамжуулан кугагийн хөгжмийн зэмсгүүдийн өвөрмөц, нарийн зохицлыг мэдрэх боломжийг олгоно. Мөн бүтээлч кугагийн камерын хөгжмийг урт хугацаанд хөгжүүлэх тайз болохын хувьд олон төрлийн хөгжмийн зэмсгийн бүрэлдэхүүнтэй камерын хөгжмийн бүтээлүүд тайзнаа гарч үзэгчидтэй амьсгалцана.
Эхний тайзанд "SNU ансамбль" болон гаяагүмын хөгжимчин "И Жиён" өнөө үеийн мэдрэмжээр дахин мэндэлсэн хөгжмийн зохиолч И Сончонгийн бүтээлүүдийг толилуулж, Камерын хөгжмийн наадмын хөшгийг сэлгэнэ. Үүний дараа өнгөрснөөс одоог хүртэл камерын хөгжмийн түүхтэй хамт ажиллаж ирсэн "Өмак дунин когмул" болон "Кёнги гаягүм ансамбль" тайзнаа гарна. Өмак дунин когмул өөрсдийн хөгжмийн хэлээр илэрхийлсэн шинэ солонгос хөгжмийг толилуулах бол 23-ны өдөр манай хөгжмийн өвөрмөц байдлыг хадгалсан хэвээр орчин үеийн өнцгөөс шинээр тайлбарласан гаягүмын бүтээлч зохиолуудыг Кёнги гаягүм ансамблийн тоглолтоор сонсох боломжтой.
Энэ жил ч гэсэн Камерын хөгжмийн наадамд зориулан авъяаслаг хөгжимчид нэг баг болж байгуулсан төслийн хамтлаг "Фестивал ансамбль Ⅰ" болон "Фестивал ансамбль Ⅱ"-ийн тайзтай 25, 27-ны өдөр уулзана. Фестивал ансамбль Ⅰ нь гаягүм, хэгүм, пири зэрэг кугагийн хөгжмийн зэмсэг болон төгөлдөр хуурын концертуудаар дамжуулан орчин үеийн солонгос хөгжмийг толилуулах бол Фестивал ансамбль Ⅱ-ийн тайзнаа дотоод, гадаадад үйл ажиллагаа явуулж буй залуу хөгжмийн зохиолч Кан Хаын, Ким Ёнсан, Со Ёчон, Чхве Жиун, Andrew Filson нарын 5 хүний захиалгат бүтээлүүд нээлтээ хийнэ.
Энэ удаагийн наадмын уран сайхны удирдагч Ким Санвук "Өнгөрсөн жил ижил төрлийн кугагийн хөгжмийн зэмсгүүдийн ансамбль дээр туршилт, судалгаа хийхэд анхаарсан бол энэ жил өнгөрсөн ба ирээдүйг холбосон камерын хөгжмийн холбоост утга учрыг өгч тоглолтоо бэлтгэлээ. Тоглолтоор дамжуулан солонгос камерын хөгжмийн утга учир, өвөрмөц байдлын талаар эргэцүүлэх цаг болоосой гэж хүсч байна" гэв.
Сөулийн Тонхвамун Кугак танхимын "2023 Камерын хөгжмийн наадам"-ын тасалбарыг Interpark Ticket болон Сөулийн Тонхвамун Кугак танхимын вэбсайтаар захиалах боломжтой бөгөөд тоглолт бүрийн үлдэгдэл тасалбар байвал тоглолтын өдөр газар дээр нь худалдан авч үзэж болно. Тасалбарын үнэ бүх суудалд 20,000 вон.
Дэлгэрэнгүй мэдээллийг Сөулийн Тонхвамун Кугак танхимын вэбсайтаас үзэх боломжтой. Бусад лавлах зүйлийг Сөулийн Тонхвамун Кугак танхимд залгаж лавлана уу.