CJ Logistics Супер Рэйс Чемпионшип (цаашид Супер Рэйс) энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Ёнин хотын Эвэрлэнд Спидвэй зам дээр 30 мянган үзэгч цугларсан дунд шөнийн уралдаан хэлбэрээр зохиогдлоо.
Нийслэл орчимд анх удаа болсон энэхүү шөнийн уралдааныг зам нь 2.538 км болгон богиносгосон бөгөөд нийт 37 тойрог хэлбэрээр зохион байгууллаа. Тэр өдрийн уралдаанд Ким Жэхён (Nexen-Bolgas Motorsport) 48 минут 49.444 секундын дараа хамгийн түрүүнд шатрын туг хүлээн авч, подиумын эхний шатанд гарлаа.
Мэргэжлийн шалгаруулалтыг хамгийн хурдан дуусгасан Ким Жэхён хоёрдугаарт явж байсан Чан Хёнжин, Чон Уйчөл нартай эрс өрсөлдсөний эцэст хамгийн түрүүнд шатрын туг хүлээн авсан бөгөөд түүний дараа Чан Хёнжин (Seohan GP), Чон Уйчөл (Nexen-Bolgas Motorsport) нар 2, 3-р байрт орлоо.
Энэ өдрийн уралдааны үр дүнгээр Ким Жэхён 30 оноо нэмж, нийт 78 оноотойгоор жолоочийн зэрэглэлийн оноогоор 2-р байрт гарлаа. Харин Ли Чангук (Ecsta Racing · 70 оноо) мөргөлдөөний улмаас уралдаанаас гарч (ритайр) оноо авч чадаагүйн улмаас 3-р байрт буурав. Мөн 100 кг-ийн хандикап жинтэй байсан Ли Чанжун (Ecsta Racing) 8-р байрт орж, улирлын жолоочийн оноо 86-аар байр сууриа хадгалсан ч Ким Жэхёнтэй оноогоороо 8 онооны зөрүүтэй болтлоо ойртлоо.
Ким Жэхён ялалтынхаа сэтгэгдлийг "Эхлэлтэд байр сууриа хамгаалахын тулд дугуй хүчтэй түгжигдсэн (wheel lock), дунд болон сүүлийн үеэс баруун урд дугуйны барьц нэлээд муудаж эхэлснээс хоёрдугаар байрт явагчийн хурдыг их анхаарсан уралдаан боллоо. Спидвэйн шөнийн зам тормозонд маш их ачаалал өгдөг, үүнийг тэсвэрлэхээр бэлдэж өгсөн багтаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна" гэж хэллээ.
20-ны өдөр болсон GT ангилалд Ли Дунхо (Ирэйн Моторспорт) улиралд 2 дахь ялалтаа байгуулж, M ангилалд Ким Минхён (V8) түрүүлэв. Спорт Прототип Кап Солонгос тэмцээнд Ротор (Rotor, Тайландын харьяат, Euro Motorsport) дараалсан хоёр шатанд түрүүллээ.
Харин Супер Рэйсийн 6-р шат 9-р сарын 23-24-нд Чоллануам-до мужийн Ёнам сумд орших Солонгосын олон улсын тойрог (KIC)-д Чоннам GT нэртэйгээр болохоор төлөвлөгдөж байна.