Хюндай Мотор компани цахилгаанжуулалтын дэвшилтэт технологиудыг нэгтгэж, жолоодлогын гүйцэтгэлийг дээд зэргээр өргөсөн N брэндийн анхны өндөр гүйцэтгэлтэй цахилгаан автомашин ‘IONIQ 5 N (Айоник Файв Эн)’-ийг худалдаанд гаргалаа.
IONIQ 5 N нь өндөр гүйцэтгэлтэй дөрвөн дугуйгаар хөтлөгдөх систем, 84.0kWh-ийн өндөр хүчин чадалтай батерей, өндөр гүйцэтгэлтэй цахилгаан машинд зориулсан дулаан зохицуулалтын удирдлагын систем зэрэг өндөр гүйцэтгэлтэй цахилгаан машинд зориулсан N-ийн тусгай технологиудыг ашигласнаар давтагдашгүй жолоодлогын гүйцэтгэлтэй болсон нь онцлог юм.
IONIQ 5 N нь нийт дээд хүч 448kW (609 морины хүч), дээд эргэлтийн момент 740Nm (75.5kgf·m) гаргадаг урд, хойд моторуудтай бөгөөд тодорхой хугацаанд хүчийг эрс нэмэгдүүлж хамгийн дээд хурдатгалын гүйцэтгэлийг гаргадаг ‘N Grin Boost (NGB)’ горимыг ашиглавал нийт дээд хүч 478kW (650 морины хүч), дээд эргэлтийн момент 770Nm (78.5kgf·m) болж нэмэгдэн, 3.4 секундэд цагт 100км хурдэд хүрч чадна.
IONIQ 5 N нь △рекуператив тоормосыг ашиглан эргэлт хийхэд тусалдаг ‘N Pedal’ △гулзайлтыг жигд хийхэд тусалдаг ‘N Drift Optimizer’ △урд, хойд дугуйн хөдөлгөх хүчийг жолооч өөрөө хуваарилах боломжтой ‘N Torque Distribution (NTD)’ зэрэг олон төрлийн тусгай шийдлүүдийг ашиглан маш сайн эргэлтийн гүйцэтгэлийг санал болгодог.
Мөн жолоодлого эхлэхийн өмнө батерейг тохиромжтой температурт урьдчилан халаах/хөргөдөг ‘N Battery Preconditioning (NBP)’, трекээр оновчтой гүйцэтгэлтэйгээр гүйхэд зориулан батерейны температурыг удирддаг ‘N Race’ зэрэг шинэлэг батерейны дулаан зохицуулалтын системтэй тул хатуу ширүүн трекийн нөхцөлд ч гүйцэтгэлээ хадгалах боломжтой.
Хюндай IONIQ 5 N-д моторын удирдлагаар дотоод шаталтат хөдөлгүүртэй машины араа солих мэдрэмжийг өгдөг виртуал араа солих систем ‘N e-Shift’, машины дотор төдийгүй гадна талаас ч сонсогдох өндөр гүйцэтгэлтэй цахилгаан машинд зориулсан виртуал дууны систем ‘N Active Sound + (NAS+)’-ыг ашиглан жолоодлогын таашаалыг улам нэмэгдүүлсэн.
Түүнчлэн IONIQ 5 N нь △N-ийн тусгай радиаторын сараалж △EV N-ийн тусгай Luminous Orange судал △N-ийн тусгай хойд спойлер зэрэг ялгарах дизайны шийдлүүдийг ашиглан динамик жолоодлогын гүйцэтгэлд зохицсон өндөр гүйцэтгэлийн тусгай дизайнтай болсон. Мөн салон дотор N брэндийн дизайны шийдлийг ашигласан △жолооны хүрд △хаалганы босго △метал педаль △баклет суудал зэргээр N-ийн өвөрмөц мэдрэмжийг улам тодруулсан.
IONIQ 5 N нь ганц комплектаци хэлбэрээр борлуулагдах бөгөөд борлуулалтын үнэ нь онцгой албан татвар 5% болон байгальд ээлтэй машины татварын хөнгөлөлтийн дараа 7600 сая вон байна.
Хюндай IONIQ 5 N худалдаанд гарсантай холбоотойгоор өндөр гүйцэтгэлтэй цахилгаан машинд тохирсон олон төрлийн маркетингийн үйл ажиллагаа явуулна.
Юуны өмнө 9-р сарын 4-ний (Даваа) өдрөөс 11-ний (Даваа) өдөр хүртэл долоо хоногийн турш IONIQ 5 N-ийн гэрээ хийсний дараа Хюндай Моторын вэбсайтаар арга хэмжээнд бүртгүүлсэн үйлчлүүлэгчдээс сугалаагаар шалгаруулж, үйлчлүүлэгчдийг урьж туршиж жолоодуулах ‘IONIQ 5 N Driving Experience’ арга хэмжээг зохион байгуулна.
Арга хэмжээнд шалгарсан үйлчлүүлэгчид 9-р сарын 22-ны (Баасан) өдөр Тэан дахь HMG Driving Experience Center-т тойрог зам дээрх жолоодлого, жимхана зэрэг олон төрлийн жолоодлогын маршрутыг туршиж, IONIQ 5 N-ийн маш сайн жолоодлогын гүйцэтгэлийг мэдрэх боломжтой (шалгарсан хүмүүст 12-ны (Мягмар)-аас хойш тус тусад нь мэдэгдэнэ).
Мөн Хюндай үйлчлүүлэгчид цэнэглэлтийн санаа зоволтгүйгээр трекийн таашаалыг эдлэхэд зориулан энэ оны 4-р улиралд Канвон мужийн Инже Спидиумд хамгийн ихдээ 10 машиныг зэрэг цэнэглэх боломжтой N брэндийн тусгай хурдан цэнэглэх станц суурилуулах бөгөөд IONIQ 5 N-ийн үйлчлүүлэгчдэд үнэгүй цэнэглэлтийн хөнгөлөлт ч үзүүлэх төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн Хюндай 10-р сараас хойш хоёр сарын турш эрчим хүчний ундаа ‘Hot6’-тай хамтарсан арга хэмжээ зохион байгуулна. Улс даяарх дэлгүүр, маркет, супермаркет зэрэгт IONIQ 5 N, Avante N-ийн зураг хэвлэсэн N-ийн тусгай Hot6-ыг олж болох бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан үйлчлүүлэгчдэд зориулсан шагналт тоглолт ч явуулна.
IONIQ 5 N нь өдөр тутмын жолоодлого төдийгүй трек дээрх жолоодлогод ч зориулагдсан N брэндийн анхны өндөр гүйцэтгэлтэй цахилгаан машин юм. Тиймээс Хюндай IONIQ 5 N-ээс эхлэн цахилгаанжуулалтын эрин үед ч өөрчлөгдөхгүй N брэндийн ДНХ-г дамжуулан хөгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.