Nexen Tire (гүйцэтгэх захирал Кан Хо Чан) компанийн «Roadian HTX 2» бүтээгдэхүүн Японы «Good Design Award 2023»-ын Мобилити (Mobility) ангилалд гол шагналыг хүртлээ.
Германы «Red Dot», «iF» дизайны шагнал, АНУ-ын «IDEA»-н хамт дэлхийн дизайны дөрвөн том шагналын нэгэнд тооцогддог Японы Good Design Award нь 1957 оноос Японы Дизайныг дэмжих хүрээлэн (JIDP)-гээс зохион байгуулдаг Японы хамгийн нэр хүндтэй олон улсын дизайны уралдаан юм. Дизайн, ашиглалтын тохь тух, шинэлэг байдал, байгальд ээлтэй байдал зэргийг цогцоор нь үнэлж, шагналт бүтээлд «G-Mark» бэлгэдлийг олгодог.
Nexen Tire-ын «Roadian HTX 2» нь өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад цасан дээрх тээлэх чадвар болон гүйлтийн (миллэйж) үзүүлэлт нь илүү сайжирсан SUV/LT-д зориулсан HT (Highway Terrain) дугуй юм. Таталтын хүчийг нэмэгдүүлдэг «3D сайп (дугуйн гадаргуу дээрх нарийн ховил) технологи»-оор цасархуу замд ч протекторын наалдац болон жолоодлогын чанарыг сайжруулдаг.
Үүнээс гадна мөрний блокт ашигласан «хөргөлтийн сэнс» (cooling fin) дизайн нь явалтын үед үүсэх дулааныг үр дүнтэй ялгаруулж, өндөр хурдтай явах орчинд ч дугуйны бат бөхийг нэмэгдүүлснээр тогтвортой жолоодлого хийх боломжийг олгодог. Дугуйн хажуугийн хананы дотор болон гадна тал тус бүр өөр өөр сэдэвтэй дизайнтай бөгөөд жолооч өөрийн таашаалд нийцсэн хажуугийн ханын дизайныг сонгон суулгах боломжтойг онцлон тэмдэглэж болно.
Nexen Tire-ын төлөөлөгч «Цаашид ч өндөр гүйцэтгэл, дизайныг хослуулсан бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн зэрэгцээ брэндийн үнэ цэнийг улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байна» гэв.