Бүгд Найрамдах Солонгос Улсын өвлийн томоохон наадмуудын нэг болох Пёнчан форелийн наадам удахгүй нээгдэнэ. "15 дахь Пёнчан форелийн наадам" 12 дугаар сарын 29-ний Баасан гарагаас 2024 оны 1 дүгээр сарын 28-ны Ням гараг хүртэл 31 хоногийн турш өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд Канвон мужийн Пёнчан аймгийн Чинбү хошууны Одэчон голын орчимд болно.
Пёнчан форелийн наадам 2007 онд эхэлснээс хойш жил бүр өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд орон нутгийн эдийн засгийг сэргээх, өвлийн хөдөө аж ахуйн амралтын үед ажлын байр бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан. Ковид-19-ийн улмаас тасалдсан хугацааг дуусгаад, өнгөрсөн жилийн 14 дэх наадамд 400 мянган үзэгч татаж, түгээмэл байдлаа баталсан. Наадмын агуулгын сэтгэл ханамж, өвөрмөц онцлогоороо ч хүлээн зөвшөөрөгдөж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас томилдог "2024~2025 оны соёл аялал жуулчлалын наадам"-аар сонгогдлоо.
Ялангуяа наадмын үеэр буюу ирэх оны 1 дүгээр сарын 19-нд "2024 Канвоны өвлийн залуучуудын олимп" нээгдэх тул урьд жилүүдээс илүү олон гадаадын жуулчид наадамд ирнэ гэж найдаж байна.
Наадам нь голдуу форели барих, өвлийн тоглоом, хоолны туршлага гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Наадмын гол содон нь болох форели барих нь мөсөн дээр 20 см орчим диаметртэй нүх гаргаж форели барих мөсөн дээрх загасчлал, форелийг нүцгэн гараар барих, дотор загасчлал гэж хуваагдана. "Форелийг нүцгэн гараар барих" нь хүйтэн усанд хурдан зугтах форелийг нүцгэн гараараа барьж, загасчлалаас өөр мэдрэмж авах боломжийг олгодог. Дотор загасчлалын газар хүүхэд, өндөр настан ч форели барихад хялбар. Мөн форелийг нүцгэн гараар барих болон дотор загасчлалын талбайд хэн ч нэг форели барьж чадахаар тусалдаг. Форели барих анхлан суралцагчдад зориулж загасчлалын мэргэжилтэн Ли Жонгү протой хамтран форели сайн барих аргыг зааж өгөх "Форелийн загасчлалын анги" ч зохион байгуулагдана.
Наадмын газарт бэлтгэсэн хоолны хэсэгт барьсан форелиэ түүхий (хой) болон шарсан хоол болгон хийлгэж тэр дор нь амтлах боломжтой. Наадмын мэргэжлийн түүхий загасны төвд форелийн халуун ногоотой түүхий салат, форелийн түүхий загасан будаа, форелийн тансүү (чихэр исгэлэн шарсан), форелийн халуун ногоотой шөл зэрэг 15 төрлийн форелийн хоолыг амтлах боломжтой. Хоолны хэсгийн тайзнаа орон нутгийн уран бүтээлчдийн олон төрлийн тоглолтыг ч үзэж болно.
Цасны талбай болон мөсөн талбайд олон янзын сонирхолтой өвлийн спортыг туршиж болно. Цасны талбайд цасан чарга, сноу рафтинг, хуурай болон усан дээр явдаг Арго машинд суух боломжтой. Мөсөн талбайд уламжлалт чарга, тэшүүр, мөсөн дугуй, бампер машин, мөсөн карт зэрэг тоглоомыг эдлэх боломжтой.
Пёнчан форелийн наадмын хороо наадамд ирсэн жуулчдад зориулж арга хэмжээ ч зохион байгуулна. "Алтан форели барь" арга хэмжээгээр мөсөн загасчлалын газарт алтан форели барьсан хүнд цэвэр алтны хагас дон (반돈)-оор хийсэн дурсгалын хавтан гардуулах юм.
Пёнчан форелийн наадмын хорооны төлөөлөгч "Пёнчан өвлийн спортын хот болон өөрийгөө тогтоосон төдийгүй өвлийн наадмын хотоор ч алдартай болж байна" гээд "Алдар нэрт нь нийцүүлэн янз бүрийн зочид Пёнчан форелийн наадмыг таашаан эдлэхэд аюулгүй байдал, орчин нөхцлийг бүрдүүлэхэд чадах бүхнээ хийнэ" гэж хэлэв.