Солонгосын төмөр замын корпораци (Korail) энэ жил шинээр танилцуулах цагт 320 км хурдтай KTX галт тэрэгний нэрийг олон нийтээс санал авч сонгоно.
Шинэ KTX нь Солонгосын технологид тулгуурлан бүтээсэн, байгальд ээлтэй дараагийн үеийн өндөр хурдны галт тэрэг юм. Дотооддоо хамгийн их 320 км/цаг (зохиомжийн хурд 352 км/цаг) хурдтай явахаар зохиомжилсон бөгөөд нэг галт тэрэг 8 вагонтой, 515 суудалтай тул тээврийн хүчин чадал нэмэгдсэн.
Мөн KTX-Иъм-ийн адил 'тархмал хөдөлгүүрт (EMU)*' системийг ашигласан тул суудлын үр ашиг өндөр, хурдлах болон удаашрах чадвар сайн бөгөөд станц хоорондын зай богино Солонгосын төмөр замын орчинд хамгийн тохиромжтой галт тэрэг юм.
Korail нь ITX-Маъым, KTX-Иъм-ийн дараа 'Солонгосын төмөр замын итгэл найдвар, ирээдүй, хүсэл мөрөөдлийг' агуулсан шинэ галт тэрэгний нэрийг 'KTX-OO' хэлбэрээр авна. Хэн ч оролцох боломжтой бөгөөд энэ сарын 28-ныг хүртэл Korail-ийн вэбсайт (info.korail.com) эсвэл албан ёсны SNS-ээр дамжуулан 'санал авах хуудас'-д нэвтэрч, нэрээ товч утгын хамт илгээхэд болно.
Korail нь саналын үр дүн болон нэр өгөх мэргэжилтнүүдийн саналыг нэгтгэж, үйлчлүүлэгчийн төлөөлөгч, хэл болон брэндийн салбарын гадны мэргэжилтнүүдийн баталгаажуулалт, санал болгох үе шатыг дамжуулан эцсийн нэрийг баталгаажуулах юм. Оролцогчдын дунд сугалаагаар 'KTX-Санчон' угсрах блок гардуулна. Саналын талаарх дэлгэрэнгүйг Korail-ийн вэбсайтаас үзнэ үү.
Мөн Korail нь 2010 онд үйлчилгээгээ эхэлсэн KTX-Санчоноос эхлээд ITX-Чхоньчхүн, ITX-Сэмаүл, KTX-Иъм, ITX-Маъым зэрэг галт тэрэгний нэрийг олон нийтээс санал авах замаар сонгосоор ирсэн.