Гүйцэтгэлд чиглэсэн тансаг брэнд TUMI дээд зэрэглэлийн гольфын цүнх болон дагалдах хэрэгслийн цуглуулгаа танилцууллаа.
Хар болон off-white/tan (Tan) өнгөөр гарч буй энэ цуглуулгад △гольфын тэргэнцрийн цүнх △гольфын тулгууртай цүнх △гольфын Range цүнх △гольфын хатуу бүрхүүлтэй хоёр дугуйтай аяллын хайрцагтай хамт △даффл цүнх △тоут цүнх △клубын бүрхэвч зэрэг багтсан. Зарим бүтээгдэхүүнд нэрийн эхний үсгийг сийлж өөрийн өнгө аясыг нэмэх боломжтой.
TUMI-ийн дэлхийн бүтээлч захирал Виктор Санц (Victor Sanz) “TUMI хэрэглэгчдийнхээ хүсэл тэмүүллийн замнал төгс байхын төлөө чадлынхаа хэрээр хичээж байна. TUMI-ийн хэрэглэгчдийн дийлэнх нь гольф тоглож бизнесээ хөтлөх эсвэл гольфын тэмцээнийг таашаан эдлэгч гольфын шүтэн бишрэгчид юм. Шинэ гольфын цуглуулга нь гольф спортын онцлогийг хадгалахын зэрэгцээ TUMI-г хайрлуулдаг бүх нарийн ширийн зүйл, чанарыг агуулснаар манай аяллын бүтээгдэхүүнтэй адил даацтай, функциональ байдлыг хангасан” гэж тайлбарлав.
Бат бөх FXT суманд тэсвэртэй нейлон материалаар хийгдсэн, дотор болон гадна талдаа олон төрлийн хадгалах халаасаар тоноглогдсон TUMI гольфын цүнх нь гольфчны тоглолтын чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх функцээс илүүг агуулахаар загварчлагдсан.
Гольфын тэргэнцрийн цүнх нь 14 хүртэлх клубээс гадна гольфын олон төрлийн зайлшгүй хэрэгслийг хийхэд хангалттай зайтай. Тоног төхөөрөмж, ундаа, үнэт зүйлсээ хадгалах олон төрлийн халаас, USB-C цэнэглэх порт, хамгаалалтын борооны бүрхэвч зэрэг практик байдалд төвлөрсөн загвар нь онцгой анхаарал татна.
Гольфын тулгууртай цүнх нь салдаг дэвсгэртэй үүргэвчийн оосортой тул талбай дээр алхах эсвэл тэргэнцрээр зөөх үедээ нэг мөр эсвэл хоёр мөрөндөө тав тухтай үүрч явах боломжтой. 14 клуб багтах өргөн зайтай бөгөөд USB-C цэнэглэх функцтэй.
Аялахад гольфын хатуу бүрхүүлтэй 2 дугуйтай аяллын хайрцаг хамгийн тохиромжтой. Тэргэнцрийн цүнх эсвэл тулгууртай цүнхтэй хамт нэмэлт хувцас, дагалдах хэрэгсэл хийх сул зайг өгнө. Бат бөх поликарбонат бүрхүүл нь цохилтыг шингээдэг бөгөөд дээд болон хажуу талд атгах бариултай тул зөөвөрлөхөд маш тохиромжтой.
Үүргэвч болгон ашиглаж болох гольфын даффл болон драйвер, вуд, гибрид клубт зориулан хийсэн 3 ширхэгийн гольфын клубын бүрхэвчийн иж бүрдэл нь TUMI гольфын цуглуулгын бас нэг онцлох бүтээгдэхүүн юм. Тансаг сав баглаа боодлоороо ялгарах эдгээр бүтээгдэхүүнд нэрийн эхний үсгийг сийлж болдог тул бэлэг болгоход ч тохиромжтой.
TUMI дэлхийн шилдэг тамирчдад өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд тасралтгүй хичээж ирсэн. TUMI гольфын цуглуулгаа гаргахын зэрэгцээ PGA Tour болон LPGA-ийн “албан ёсны богц (Official Luggage)” брэндээр сонгогдлоо. Премьер лигийн клуб Тоттенхэм Хотспур (Tottenham Hotspur), Макларен Рейсинг (McLaren Racing), Мэргэжлийн тенниссчдийн холбоо (PTPA) зэрэг дэлхийн томоохон спортын байгууллагуудтай түншлэлээ улам бэхжүүлнэ.
TUMI гольфын цуглуулгыг дэлгүүрээс гадна 2024 оны 2-р сарын 29-ээс 3-р сарын 3-ныг хүртэл Сингапурын Сентоса гольфын клубт (Sentosa Golf Club) болох “LPGA Tour HSBC Women’s World Championship” тэмцээн дээр бүх бүтээгдэхүүнээр нь үзэх боломжтой. TUMI энэ тэмцээн дээр бүтээгдэхүүний урьдчилсан танилцуулга, VIP болон инфлюэнсерүүдийн оролцоотой арга хэмжээ болон бусад газар дээрх хөтөлбөрүүдээс бүрдсэн анхны газар дээрх туршлагын сурталчилгааг явуулахаар төлөвлөжээ.