Фүрсис группын сандлын тусгай брэнд Сидиз (SIDIZ) олон төрлийн ажлын орчин, байрлалд тохируулан хэрэглэгчид хамгийн тохиромжтой суудлыг санал болгодог гүйцэтгэлийн инженерчлэлийн сандал “T90”-ийг худалдаанд гаргаж, олон төрлийн арга хэмжээ бэлтгэлээ.
T90 нь урьдынх эргономикаас цааш гүйцэтгэлийн инженерчлэлийн үүднээс зохиогдсон бөгөөд ажлын олон нөхцөл, байрлал, хөдөлгөөнтэй нэгдсэн хамгийн сайн суудлыг санал болгодгоороо онцлогтой. T90-д хэрэглэсэн нарийн технологи нь олон дэлгэц, таблет компьютер, дижитал үзэг, ухаалаг утас зэрэг төрөл бүрийн төхөөрөмж ашиглах явцад бодит цагт өөрчлөгдөх байрлалыг нарийн дэмжинэ.
Сидиз T90 нь патент авсан Перфект Фиттинг Лумбар Саппорт (Perfect Fitting Lumbar Support)-ыг Алтимэйт Синк Тилт (Ultimate Sync Tilt)-тэй хослуулснаар бэлхүүс болон түшлэгийн хоорондох зайг 0 мм болгон бүрэн наалдуулж, сандалтай нэг бие болсон мэт хамгийн дээд тав тухыг олгоно. Түшлэг болон суудал нь хэрэглэгчийн хөдөлгөөнд зохицон уян хатан хөдөлж, бэлхүүс, нугасны ачааллыг бууруулан зөвхөн ажилдаа төвлөрч хамгийн сайн гүйцэтгэлд хүрэхэд тусална. Зүүн, баруун тийш уян хатан хөдөлдөг флекссибл түшлэг мөрний ядаргааг багасгаж, олон төрлийн хөдөлгөөнийг бүрэн дэмжинэ.
Панорама 4D гар түшлэг нь тохируулах өргөн хүрээг дэмжиж, хэрэглэж буй төхөөрөмжөөс шалтгаалан байнга өөрчлөгдөх байрлалд зохицно. Өндөр 70 мм, зүүн баруун 35 градус, гүн 50 мм хүртэл тохируулах боломжтой тул бугуйгаа өөрт яг тохирох байрлалд байрлуулж болно, мөн хойш 210 градус хүртэл дэмждэг тул нөхцөл байдлаас хамааран гар түшлэгийг бүрэн хойш нь налуулж ашиглаж болно. Үүнээс гадна тэншн тилтинг (Tension Tilting) функцээр налууг тохируулах боломжтой болж хэрэглэгчийн тав тухыг нэмэгдүүлсэн бөгөөд гар түшлэгийн дэвсгэрт зөөлөн силикон материал хэрэглэж чангалалтын мэдрэмжийг нэмсэн.
Толгой түшлэг нь хамгийн ихдээ 70 мм, 120 градус хүртэл тохируулагддаг тул ажлын дундуур сунгалт хийх буюу амрах үедээ өндөр, өнцгийг тохируулан толгойгоо хойш тайвнаар түшиж болно. Хүрээ нь биед хүрэхгүй байхаар зөөлөвчний мэдрэмжийг нарийн тооцон зохиосон тул биеийн ядаргааг бууруулж, янз бүрийн бие галбир, байрлалд тохирсон тав тухыг мэдрэх боломжтой.
Сидиз T90-ийг худалдаанд гаргасныг тохиолдуулан арвин арга хэмжээ бэлтгэсэн. Эхлээд энэ сарын 25-ны орой 8 цагт Нэйвер шоппинг лайв нэвтрүүлгээр Сидиз гишүүнчлэлийн гишүүн хэрэглэгчдэд зориулан 5%-ийн хөнгөлөлтийн купон олгох бөгөөд T90 худалдан авалт баталгаажуулах арга хэмжээнд оролцсон хэрэглэгчдээс хожсон хүмүүст шагнал гардуулна. Мөн алдартай контент бүтээгч “Чимчакмэн”-тэй хамт T90-ийг танилцуулах ба T90 худалдан авсны дараа санал асуулга бөглөсөн тохиолдолд N Point 30,000 воныг хуримтлуулж өгөх арга хэмжээ мөн явуулна. Түүнчлэн Нэйвер брэнд стор дээр анх удаа худалдан авахад 3%-ийн хөнгөлөлтийн купон өгөх бөгөөд T90 худалдан авсан хэрэглэгчдээс сугалаагаар Шинсегэ бэлгийн карт 30,000 вон (20 хүн) гардуулна.
Сидизийн технологийн хүчин чадал нэгдсэн “T90” нь өдрийн хагасаас илүү хугацааг суугаад өнгөрүүлдэг орчин үеийн хүмүүст сандал дээр гарах бүх хөдөлгөөн, байрлалд нийцэн ажилдаа төвлөрч, хамгийн сайн үр дүнд хүрэхэд нь тусалдаг гүйцэтгэлийн инженерчлэлийн сандал юм.
Сидизийн төлөөлөгч “Эргономикаас давсан гүйцэтгэлийн инженерчлэлийн сандал “T90”-ээр дамжуулан ажлын олон төрлийн орчинд байнга өөрчлөгдөх байрлалд ч хамгийн тохиромжтой суудлыг мэдэрч үзээсэй” гэв.