О-НЭ Рейсинг (O-NE RACING) премиум спорт кэжуал брэнд Крумплертэй (Crumpler) албан ёсны хувцасны ивээн тэтгэгчийн гэрээ байгууллаа.
1995 онд Австралид цүнхний брэндээр үйл ажиллагаагаа эхэлсэн Крумплер 2022 онд Солонгост премиум спорт кэжуал брэнд болж албан ёсоор нээгдсэн. Крумплер "Эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, зоригтой сэтгэлээр шинэ сорилтыг үргэлж эрэлхийлж, өөрийн амьдралыг өөрөө нээн бүтээж буй хүн бүрийг дэмжинэ" гэсэн уриаг (Motto) баримталдаг.
Крумплерийн гүйцэтгэх захирал Ким Дон Мин "О-НЭ Рейсингийн эрч хүчтэй жолоодлого, сорилтоос хэзээ ч айдаггүй төрх нь Крумплерийн эрхэмлэдэг үнэт зүйлтэй нийцэж байгаа тул ивээн тэтгэхээр шийдсэн" гэжээ. Тэрбээр мөн "Цаашид Крумплерт буй анхдагч сэтгэлд тулгуурлан амьдралаа нээн бүтээж, тэргүүлж буй удирдагчдыг тасралтгүй дэмжих болно" гэв.
О-НЭ Рейсингийн төлөөлөгч "Премиум спорт кэжуал брэнд Крумплертэй албан ёсны хувцасны ивээлийн гэрээ байгуулсандаа таатай байна" гээд "Энэ гэрээгээр зөвхөн дүрэмт хувцсаар дэмжээд зогсохгүй О-НЭ Рейсингийн лого г шинэчлэн сэтгэж хийсэн хамтарсан (Collaboration) бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон төрлийн хамтарсан маркетингийн үйл ажиллагааг төлөвлөж байгаа тул их ятгалттай хүлээж байгаарай" хэмээн мэдэгдлээ.
Мөн О-НЭ Рейсинг ирэх 4 сарын 20-нд Ёнин Эверлэнд Спидвейд нээлтээ хийх О-НЭ Супер Рейс Чемпионшипийн Супер 6000 ангилал болон GT4 ангилалд оролцохоор төлөвлөжээ.