2024 оны О-НЭ (O-NE) Супер Рейс чемпионат энэ жил ч гэсэн «Кажен (KAZEN)»-ээр цэнэглэнэ.
Супер Рейс болон HD Хюндай Ойлбанк нар Кёнги мужийн Ёнин хотод байрлах Эверлэнд спидвэйд албан ёсны түлш нийлүүлэгчийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ гэрээгээр хоёр компани 2019 оноос эхлэн 6 жил дараалан түншлэл тогтоох боллоо.
0.001 секундээр ялагч тодордог мотоспортод түлшний ач холбогдлыг хичнээн онцолсон ч хэтрүүлэг болохгүй. Өндөр гүйцэтгэл, өндөр хүч шаарддаг уралдааны машины хөдөлгүүр өндөр октаны тоонд зориулан бүтээгдсэн байдаг. Уралдааны үеэр хэвийн бус тэсрэлтээс болж хөдөлгүүрийн хүч буурахаас сэргийлэхийн тулд октаны тоо нь 94-өөс дээш өндөр зэрэглэлийн бензин заавал хэрэглэх шаардлагатай.
HD Хюндай Ойлбанк бол өндөр зэрэглэлийн бензиний тэргүүлэгч юм. Тэдний дэвшүүлж буй өндөр зэрэглэлийн бензиний брэнд «Кажен» нь илүү сайн гүйцэтгэлийг баталгаажуулахын тулд хуулийн стандартаас илүү, октаны тоо нь 100-аас дээш түвшний өндөр зэрэглэлийн бензин үйлдвэрлэж байна. HD Хюндай Ойлбанкийн Кажен уралдааны машинд тохиромжтой байдгийн шалтгаан энэ юм.
HD Хюндай Ойлбанкийн PM бизнесийн ерөнхийлөгч Пак Кичол «Манай компани өндөр зэрэглэлийн бензин «Кажен», хамгийн өндөр зэрэглэлийн бензин «Ультра Кажен»-ийн дараа премиум дизель «Ультра дизель»-ийг худалдаанд гаргаж бүтээгдэхүүний нэр төрлөө өргөтгөж байна. Энэ тэмцээнээр дамжуулан HD Хюндай Ойлбанкийн премиум бүтээгдэхүүний давуу талыг өргөнөөр сурталчлахыг хичээнэ» гэв.
Супер Рейсийн гүйцэтгэх захирал Ким Дон Бин «HD Хюндай Ойлбанкийн өндөр зэрэглэлийн түлш «Кажен»-ээр дамжуулан тэсрэлт мэт гүйцэтгэлтэй Супер 6000 уралдааны машинууд тогтвортой давхиж байна. Энэ жил ч HD Хюндай Ойлбанкийн брэндийн үнэ цэнийг улам өсгөхөөр хичээнэ» гэж мэдэгдэв.
Харин Кажен цэнэглэсэн Супер 6000 тэмцээн энэ сарын 20-нд Кёнги мужийн Ёнин хотод байрлах Эверлэнд спидвэйд анхны хөдөлгүүрээ асаана.