Hyundai Motor 2024 оны WRC-ийн Италийн ралли дээр энэ жилийн гурав дахь түрүүгээ хүртэж, улирлын аваргын төлөөх хүчтэй алхмаа үргэлжлүүллээ.
Hyundai Motor 5-р сарын 30 (пүрэв)-өөс 6-р сарын 2 (ням, орон нутгийн цагаар) хүртэл Италийн Сардиния (Sardegna) арал дээр болсон "2024 WRC (World Rally Championship)"-ийн улирлын 6-р шатанд Hyundai-н дэлхийн ралли баг түрүүлснээ мэдэгдэв.
Газар дундын тэнгист оршдог Италийн хоёр дахь том арал Сардиниа дээр болдог Италийн ралли нь явах зам нарийн, барзгар, зуны эхэн сарын хаваас халуун цаг агаартай тул оролцогч жолооч нарт хамгийн хэцүү ралливын нэгд тооцогддог.
"i20 N Rally1 hybrid" уралдааны машинаар оролцсон Hyundai-н дэлхийн ралли багийн Отт Таннак (Ott Tänak) 2-р байрт орсон Toyota багийн Себастьян Ожье (Sébastien Ogier)-тэй 0.2 секундийн зөрүүтэй хатуу өрсөлдөөний эцэст 1-р байр эзэлж, Hyundai-н дэлхийн ралли багт улирлын гурав дахь түрүүг бэлэглэлээ.
2019-2020 онд Италийн ралли дээр дараалан түрүүлсэн Дани Сордо (Dani Sordo) ч тогтвортой жолоодлогынхоо ачаар 3-р байрт орж, хоёр тэргүүн шагналт тавцанд гарсан амжилт гаргалаа.
Отт Таннак жолоочдын төрөлд нийт 25 оноо авч, Toyota багийн Элфин Эванс (Elfyn Evans)-ийн хамт жолоочдын эгнээнд 2-р байрт гарсан бол Hyundai-н дэлхийн ралли баг гишүүдийнхээ гүйцэтгэлээр нийт 50 оноо авч, үйлдвэрлэгчдийн төрөлд 1-р байраа хадгалан үлдлээ.
Ялангуяа Hyundai-н дэлхийн ралли баг энэ удаагийн түрүүгээр 2022, 2023 оны Италийн ралли дээр үргэлжлүүлэн гурав дараалан түрүүлснээс гадна 2004 оноос хойш нийт хорин нэг удаа болсон Италийн ралливын түүхэнд нийт долоон удаа түрүүлсэн агуу амжилтад хүрлээ.
Hyundai Motor-ын N брэнд ба моторспортын хэлтсийн захирал Тилл Вартенберг (Till Wartenberg) "Италийн ралли дээр 2024 оны WRC улирлын гурав дахь түрүүгээ авсандаа маш их баяртай байна" гэжээ. Мөн "N брэнд болон моторспортын шүтэн бишрэгчдэд үргэлж сайн үзүүлбэр үзүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хичээнэ" гэв.
WRC бол олон улсын авто тээврийн холбоо FIA (Féderation Internationale de l’Automobile)-ийн зохион байгуулдаг дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн моторспортын тэмцээн бөгөөд хатуу хучилттай замаас эхлээд хайрган зам, цасан зам хүртэл төрөл бүрийн орчинд болдог жилийн тэмцээний дүнд үндэслэн үйлдвэрлэгч болон жолоочийн төрлийн аваргыг тодруулдаг.
2024 оны WRC нийт 13 шатнаас бүрдэх бөгөөд 7-р шат 6-р сарын 27 (пүрэв)-өөс 30 (ням, орон нутгийн цагаар) хүртэл Польшид болно.