Кумхо Тайр (гүйцэтгэх захирал Жон Ильтэг) Кёнжү хот болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөлбөмбөгийн Холбооны хамтран зохион байгуулдаг “2024 Хварандэги улсын өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээн”-ийг ивээн тэтгэнэ гэдгээ мэдэгдлээ.
Хварандэги тэмцээн нь улсын хэмжээнд хамгийн том цар хүрээтэй өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээн бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын хөлбөмбөгийн ирээдүйн од бэлтгэх төв болон тогтжээ. Энэ удаагийн тэмцээнд улсын хэмжээний сургууль, клубийн 610 багийн 12,000 гаруй тамирчин оролцож өрсөлдөнө. Кумхо Тайр өнгөрсөн жил Солонгосын өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлэх төсөл болох “2023 Тим Чабум Германы экспедиц”-ийг ивээн тэтгэсэн бөгөөд энэ жил улсын өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэснээр өсвөрийн хөлбөмбөгийн хөгжилд хүчин зүтгэж байна.
Кумхо Тайр “2024 Хварандэги улсын өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээн”-д оролцсон тамирчдын баг, эцэг эх, зочин үйлчлүүлэгчдэд зориулан дугуйны аюулгүй байдлын үзлэгийн үйлчилгээ үзүүлнэ. Тэмцээнд ирсэн үйлчлүүлэгчид 8 дугаар сарын 8 (пүрэв)-аас 10 (бямба) хүртэл 3 өдрийн турш Кумхо Тайрын мэргэжилтнүүдээс дугуйны гадна төрх болон элэгдлийн үзлэг, хийн даралт шалгах болон нэмэх, баланс шалгах болон засах зэрэг дугуйны аюулгүй байдлын үзлэгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
Кумхо Тайрын төлөөлөгч “Кумхо Тайр нь Сон Хын Мин тоглогчийн тоглодог Тоттенхем Хотспур ФК-ийн албан ёсны дугуйны түнш болон оролцож байна” гэжээ. Тэрбээр “Энэ ивээн тэтгэлгээр өсвөрийн тамирчид Сон Хын Миний адил хөлбөмбөгөөр дамжуулан мөрөөдлөө нэг нэгээр нь биелүүлээсэй гэж хүсэн дэмжиж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын өсвөрийн хөлбөмбөгийн хөгжилд тус дөхөм болоосой гэж найдаж байна” гэв.
Мөн Кумхо Тайр нь Италийн АС Милан, Германы Айнтрахт Франкфурт төдийгүй Английн Тоттенхем Хотспур, Чехийн ФК Млада Болеслав зэрэг клубтэй албан ёсны дэлхийн түншлэл тогтоосон байна. Үүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрт үйлчлүүлэгчидтэй харилцах хүрээгээ тэлэх янз бүрийн маркетингийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, дээд зэрэглэлийн брэндийн хувьд байр суурио дээшлүүлэх бодлоготой байна.