Кумхо Тайрын (захирал Чон Иль Тэк) цахилгаан машинд зориулсан уралдааны дугуй EnnoV-г ашигласан DCT Racing багийн Ким Кю Мин, Кумхо SL Моторспорт багийн И Чан Ук нар өнгөрсөн 28-29-нд Кёнги мужийн Ёнин хотын Эверлэнд спидвэй дээр болсон Хюндай N Фестивалийн eN1 ангилалын 5, 6-р шатанд тус тусдаа түрүүллээ.
Кумхо Тайрын дугуйг ашигласан Ким Кю Мин, И Чан Ук нар зогсолтгүй давшилтай жолоодлого, дугуйны гүйцэтгэлээ харуулж финишийн шугамыг хамгийн түрүүнд давлаа.
eN1 ангилал нь Солонгосын хамгийн том хэмжээний ван-мэйк (нэг загварын машин) уралдаан болох 'Хюндай N Фестиваль'-ийн цахилгаан машины уралдаан бөгөөд Солонгосын анхны цахилгаан машины уралдаан, мөн дэлхийд анх удаа уралдаанд зориулсан слик дугуй хэрэглэсэн цахилгаан машины уралдаан гэдгээрээ анхаарал татсан. Тэр дундаа энэ удаагийн ангилалд Хюндай ИОНИК 5 N-ийн суурин дээр бүтээсэн ван-мэйк EV уралдааны машин 'IONIQ 5 eN1 Cup Car' ашиглагдаж, Кумхо Тайрын цахилгаан машинд зориулсан уралдааны дугуй EnnoV зүүгдсэн.
Кумхо Тайр энэ удаагийн eN1 ангилалд оролцон цахилгаан машинд зориулсан уралдааны дугуй 'EnnoV'-ийн жинхэнэ үнэ цэнийг дахин нотолж, уралдааны амжилттай зохион байгуулалтыг дэмжлээ. Тэр дундаа Кумхо Тайрын ивээн тэтгэдэг, дасгалжуулагч Шин Ён Хакийн удирддаг Кумхо SL Моторспорт багийн И Чан Ук 6-р шатанд podium-д гарч, Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөх уралдааны баг гэдгээ дахин батлав.
EnnoV нь Кумхо Тайрын орчин үеийн дэвшилтэт технологи шингэсэн цахилгаан машинд зориулсан брэнд бөгөөд EV-д зориулсан компаунд ашигласнаар өндөр хурдтай явахад ч гарамгай шүүрэлт, тогтвортой жолоодлогын гүйцэтгэлийг хангаж, цахилгаан машины жолоодлогын гүйцэтгэлийг төгс илэрхийллээ.
6-р шатанд түрүүлсэн И Чан Ук “eN1 ангилалын 6-р шатанд анх удаа podium-ын орой дээр гарсандаа маш их баяртай байна” гээд "Кумхо Тайрын дугуй бат бөх сайтай учир уралдаанаа тайван удирдаж чадсан. Үлдсэн уралдаанд ч сайн үзүүлбэр үзүүлнэ” гэв.
Мөн Кумхо Тайр өнгөрсөн 3-р сард дэлхийд анх удаа нэг бүтээгдэхүүнд бүх хэмжээст нь HLC технологи хэрэглэсэн цахилгаан машинд зориулсан 'EnnoV' дугуйгаа худалдаанд гаргаж, дэлхийн цахилгаан машины дугуйны зах зээлийг бүрэн дүүрэн эзлэхээр зорьж эхэллээ. Түүнчлэн EnnoV-ээр дамжуулан одоогийн EV зах зээлийн парадигмыг өөрчилж, ирээдүйн хөдөлгөөн зүйн шинэлэг технологид тулгуурлан цахилгаан машины зах зээлийн инновацийг манлайлах төлөвлөгөөтэй бөгөөд ингэснээр гүйцэтгэлийн брэнд хэмжээнд байр суурио дээшлүүлэх чиглэлтэй байна.