Kia-ийн “The Kia Tasman (цаашид Tasman)”-ы тизер зураг болон бичлэгийг ил болголоо.
Kia энэ өдөр ил болгосон тизер зургаараа Tasman-ы хүчирхэг, бат бөх мэдрэмж төрүүлэх гадаад хэлбэрийг онцолж, төрөл бүрийн газар нутгаар чөлөөтэй явах олон талын ашиглалтыг санууллаа.
Мөн “тасралтгүй сорилтоор шинэ пикап Tasman-ыг бүтээсэн” гэсэн утга агуулсан тизер бичлэгийг хамт гаргаж, хүлээлтийг улам өсгөлөө.
Kia брэндийн анхны пикап ачааны машин Tasman нь дэвшилтэт дизайн, орон зайн ашиглалт, олон талт байдал, аюулгүй байдал зэргээрээ уламжлалт пикапын стандарт, ойлголтоос давсан бүтээгдэхүүний чанараар үйлчлүүлэгчдэд гүнзгий туршлага өгч, “амьдралыг шинэ хэмжээст тэлэх (Dive into a New Dimension)” зорилготой.
Kia Tasman-ы өндөр төгс чанарыг хөгжүүлэхийн тулд Солонгос, АНУ, Швед, Австрали, Ойрхи Дорнод зэрэг олон бүс нутагт 4 гаруй жилийн хөгжүүлэлтийн хугацаанд △оффроудын онцлог гүйцэтгэл △удаан эдэлгээ △R&H (Ride & Handling) △чирэх тогтвортой байдал △усан гарц гэх мэт 1777 төрлийн туршилтыг 18,000 гаруй удаа хийжээ.
Kia Telluride-д харуулсан оффроудын гүйцэтгэлийг Tasman-д шингээн, Kia брэндийн нэр хүндийг үргэлжлүүлнэ гэж хүлээж байна.
Kia Tasman-ы тизерийг ил болгохын өмнө 7-р сарын 16-наас 10-р сарын 1-ийг хүртэл Tasman-ы хөгжүүлэлтийн явцыг харуулсан “One More Round” бичлэгийн нийт 8 цувралыг толилуулж, пикапын онцлог гүйцэтгэл болон хүнд замын жолоодлогын гүйцэтгэлдээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Kia Солонгосын цагаар ирэх 29-ний (Мягмар) 16 цагт Саудын Жида авто шоуд Tasman-ыг дэлхийд анх удаа танилцуулах бөгөөд Kia Worldwide YouTube сувгаар шууд дамжуулна.