Хёндай Мотор IONIQ 9-ийн дотоод заслын тизер зургийг 13-ны лхагва гарагт ил болголоо.
IONIQ 9 нь Хёндайгийн анх танилцуулж буй цахилгаан хөдөлгүүртэй том оврын SUV бөгөөд цахилгаан автомашины тусгай брэнд IONIQ-ийн загварын цувралыг өргөтгөх загвар юм.
Хёндайгийн ил болгосон IONIQ 9-ийн дотоод засlын тизер зураг нь аэростетик (Aerosthetic) дүрслэлийн дотор үргэлжилсэн салоны орон зайг харуулжээ.
IONIQ 9-ийн салон нь өргөн орон зай дээрээ суурилан зууван хэлбэрийн олон төрлийн дизайны элементийг ашиглаж, тав тухтай уур амьсгал бүрдүүлснээрээ дулаан, уян хатан лаунжийг санагдуулна.
Ялангуяа IONIQ 9 нь ангилдаа дээд зэргийн тэнхлэг хоорондын зайтай бөгөөд цахилгаан автомашины тусгай платформ E-GMP (Electric-Global Modular Platform)-д тулгуурлан 3-р эгнээ хүртэл өргөтгөсөн тэгш шалтай (Flat Floor) тул дотоод орон зай өргөн тайван байна.
Үүнтэй хамт хаалганы чимэглэл, хаалганы бариул зэрэг салоны олон хэсэгт ашигласан зууван хэлбэрийн дизайны элементүүд зөөлөн, тайван уур амьсгалыг бүрдүүлнэ.
IONIQ 9 нь дотоод орон зайг дээд зэргээр нэмэгдүүлж 3 эгнээтэй, хамгийн ихдээ 7 хүн сууж чадах бөгөөд зорчигч бүр орон зайг төрөл бүрээр ашиглах боломжтой тул үйлчлүүлэгчдэд ялгарах цахилгаан хөдөлгүүрийн туршлага өгөх төлөвтэй байна.
Хёндай Дизайн Төвийн төлөөлөгч “IONIQ 9 нь үйлчлүүлэгчийг төвд тавьсан лаунж шиг орон зайг санал болгодог” гэж хэлээд “технологи, дизайн, тав тух хөдөлгөөнт байдалд хэрхэн зохицон уусч болохыг харуулсан алсын хараа юм” гэлээ.
Мөн Хёндай энэ сард АНУ-ын Лос Анжелес хотод IONIQ 9-ийн дизайн, давуу талыг дэлхийд анх удаа танилцуулах арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн хэмжээний кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөжээ.