Hyundai Motor моторспортын туршлага, технологийг нэгтгэсэн 'Avante N TCR Edition'-ыг танилцууллаа.
Hyundai-ийн 2017 оноос оролцож буй 'TCR (Touring Car Racing) World Tour' нь автомашин үйлдвэрлэгч уралдааны машин бүтээж, уралдааны багуудад худалдах хэлбэрээр явагддаг моторспорт юм.
Hyundai TCR World Tour-оос олсон туршлага дээрээ тулгуурлан шинээр боловсруулсан жолоодлогын гүйцэтгэлийг сайжруулах бүтээгдэхүүн, дотор болон гадна талын нэмэлт хэрэгслийг Avante N TCR Edition-д хэрэглэжээ.
Жолоодлогын гүйцэтгэлийг сайжруулах эд ангиар △жолоодлогын зорилгоос хамааран өнцгийг нь тохируулдаг карбон материалтай хун хүзүүт спойлер[1] △бат бөх чанар сайтай хэрнээ жин хөнгөн 19 инчийн N TCR-д зориулсан цутгамал дугуйн обуд зэргийг хэрэглэсэн.
Дотор болон гадна талын хэрэгслээр △зөвхөн TCR Edition-д зориулсан гадна талын наалт[2] △N брэндийн бэлгэдэл 'Performance Blue' өнгөөр рулийн 12 цагийн чиглэлийг тэмдэглэсэн Alcantara руль △Performance Blue өнгийн урд эгнээний суудлын бүс △TCR Edition-д зориулсан эмблемийг шинээр хэрэглэж, N-ийн өндөр гүйцэтгэлийн мэдрэмжийг улам тодотгосон.
Hyundai Avante N TCR Edition-ыг ирэх арванхоёрдугаар сард Солонгост худалдаанд гаргаж, ирэх жил дэлхийн зах зээлд мөн гаргахаар төлөвлөжээ.
Hyundai-ийн төлөөлөгч "Hyundai моторспортод хуримтлуулсан туршлага, технологиа Avante N TCR Edition-д шингээсэн. Цаашид ч олон үйлчлүүлэгч өдөр тутамдаа моторспортын хүчтэй мэдрэмжийг мэдэрч чадахын тулд N-ийн технологийг улам хөгжүүлнэ" гэж хэллээ.