Үндэсний өвийн алба (даргаар Чой Үнчон) Солонгосын соёлын өвийн холбоотой (ерөнхийлөгч Ким Чхан-ок) хамтран 12-р сарын 16-ны 14:00 цагт далайн бүс болон арлын бүс нутгаас малтан олсон эзэмшигчгүй (비귀속) дурсгал эдлэлийг найдвартай хадгалж, хамгаалах, мөн үүнийг үзэсгэлэн, боловсрол, туршлагын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор Өмнөд Чолла мужийн Мокпо хотод байгуулсан «Тэнгисийн бүс нутгийн Едам-го (庫)»-гийн нээлтийн ёслолыг зохион байгуулна гэж мэдэгдлээ.
Малтлага судалгаагаар олдсон дурсгал эдлэлийг хадгалах, ашиглах зорилгоор бүс нутаг бүрт Едам-го барьж байгаа Үндэсний өвийн алба 2023 оны 3-р сард Чхунчоны бүсийн Едам-го (Тэжон хот, Сажинпо хонгил), 10-р сард Хонамын бүсийн Едам-го (Чонжү хот, Синри хонгил)-г нээсэн бөгөөд энэ удаа Мокпо хотод Тэнгисийн бүс нутгийн Едам-гогийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Мокпо хотод нээгдэж буй Тэнгисийн бүс нутгийн Едам-го нь Өмнөд Чолла мужийн арлын бүс нутгийн охидын дотуур байраар (1979–2003) ашиглагдаж байгаад ашиглагдахгүй хоосон барилга болон үлдсэн «Чхонхэса»-г шинэчлэн засварласан юм.
Энэ орон зайд 54 дурсгалт газраас малтан олсон 41,000 гаруй ширхэг дурсгал эдлэл хадгалагдах юм. Тухайлбал, Чежү арлын Косан-ри дурсгалт газраас олдсон Косан-ри дехий сав, Гвангян хотын Синкүм-ри Үйам хясааны овооны олдвор болох яс, эвэр, хясаан эдлэл, Тэан Мадо тэнгисийн хэсгээс олдсон шаазан эдлэл зэрэг далайн бүс болон арлын бүс нутгаас малтсан олон төрлийн дурсгал эдлэл хадгалагдана. Энгийн агуулахын үүргээс давсан бөгөөд малтан олсон дурсгал эдлэлд тулгуурласан үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрийг хамтад нь явуулж, нутгийн иргэд болон үзэгчдэд малтан олсон дурсгал эдлэлийг биечлэн туршиж, үнэ цэнийг нь суралцах боломж олгоно.
Нээлтийг тохиолдуулан 16-наас Тэнгисийн бүс нутгийн Едам-гогийн байнгын үзэсгэлэнгийн танхимд <Далайг гаталж, цаг хугацааг давж> үзэсгэлэн болно. Дурсгал эдлэлийг хамгаалах, хадгалахын ач холбогдлыг сурталчилж, үзэгчид соёлын өвийн үнэ цэнэд илүү ойр дөхөхөд зориулан зохион байгуулсан энэ үзэсгэлэнгээс Кунсан хотын Шибидонпадо, Бианны дурсгалт газар зэрэгт малтлага судалгаа хийж олсон 160 гаруй ширхэг дурсгал эдлэлийг үзэх боломжтой бөгөөд малтан олсон дурсгал эдлэлийн ангилал, угаалга, залгалт зэрэг хамгаалалтын үйл явцыг биечлэн туршиж үзэх туршлагад суурилсан үзэсгэлэн байх юм.
Үндэсний өвийн алба бүс нутаг бүрийн малтан олсон дурсгал эдлэлийн түүх соёлын орон зай бүтээх төслийн нэг хэсэг болгон цаашид Ённам бүс, Нийслэл-Кануон бүст мөн Едам-го байгуулж, малтан олсон дурсгал эдлэлийг системтэй хадгалах, ашиглахыг сайжруулж, орон нутгийн нийгэм ба соёлын өвийн холбоог улам бэхжүүлэхээр төлөвлөж байна.
Үндэсний өвийн алба болон Солонгосын соёлын өвийн холбоо (ТББ) Тэнгисийн бүс нутгийн Едам-го нь эзэмшигчгүй өвийг системтэй хадгалж, хамгаалахын зэрэгцээ үүнд тулгуурласан олон төрлийн үзэсгэлэн, боловсрол зэргийг санал болгон орон нутгийн эдийн засагт эрч хүч өгч, цаашлаад соёлын өвийн үнэ цэнийг өсгөхөд хувь нэмэр оруулах орон зай болон өөрийн байр суурийг эзлэхийн төлөө хүчин чармайна.