Хюндай мотор, Кia АНУ-ын нэр хүндтэй дизайны шагналыг олноор нь хүртэж, шинийг санаачилсан дизайны өрсөлдөх чадвараа хүлээн зөвшөөрүүллээ.
Хюндай мотор, Кia нийт 19 бүтээгдэхүүн АНУ-ын «2024 Good Design Awards»-ын тээвэр (Transportation), робот техник (Robotics) зэрэг олон ангилалд тодорч, шагналт бүтээлээр шалгарсан гэдгээ мэдэгдлээ.
АНУ-ын Good Design Awards нь Чикагогийн Атенеум архитектур, дизайны музей (The Chicago Athenaeum: Museum of Architecture and Design, АНУ-ын Иллинойс муж) болон Европын архитектур, урлаг, дизайн, хот судлалын төв (The European Centre for Architecture, Art, Design and Urban Studies) хамтран ангилал тус бүрээр шилдэг дизайны бүтээгдэхүүнийг сонгон өгдөг шагнал юм.
Хюндай мотор өнгөрсөн жил CES-д танилцуулсан ирээдүйн хөдөлгөөнт байдлын концепцууд болох «DICE (Digital Curated Experience)», «SPACE (Spatial Curated Experience)», «CITY POD» нь тээврийн ангилалд Good Design Awards-ыг хүртсэн.
DICE нь хиймэл оюун ухаанд суурилан зорчигчид хамгийн тохиромжтой хувийн үйлчилгээ үзүүлдэг хувийн хөдөлгөөнт хэрэгсэл бөгөөд SPACE нь хэрэглэгчдийн олон янзын хэрэгцээг хангадаг нийтийн хөдөлгөөнт хэрэгсэл юм. Устөрөгчийн энергийн технологи ашигласан CITY POD нь логистикийн хөдөлгөөнт хэрэгсэл бөгөөд үр ашигтай, системтэй ирээдүйн логистикийн алсын харааг дэвшүүлж байна.
Кia-гийн гадаад зах зээлд чиглэсэн загвар K4 мөн шагналтны жагсаалтад нэрээ оруулсан. K4 нь Кia-гийн дизайны гүн ухаан «Opposites United»-д тулгуурлан динамик, хүчтэй хэлбэрийг онцолсон. Урд хэсэгт нь одны хүрээлэнг дүрсэлсэн Star Map гэрлийн технологиор улам хөгжсөн Tiger Face-ийг бүтээж, хажуу талд нь дээвэрээс арын үзүүр хүртэл зөөлөн үргэлжлэх фастбэк дүрсийг бий болгосон.
Женезис Neolun Concept (Неолун концепт) мөн Good Design Awards-д шалгарлаа. «Энгийн байдал дахь гоо үзэсгэлэн»-г онцолсон Неолун нь Солонгосын «зочломтгой занчил (Hospitality)» соёлыг тусгасан B түгжээгүй (B-pillarless) коач хаалга, өргөн орон зайтай салоноороо бахархдаг.
Мөн Солонгосын шөнийг санагдуулам өнгө ашиглаж, Солонгосын уламжлалт халаалтын арга болох ондолоос санаа авсан цацрагийн дулааны халаалтын системийг нэвтрүүлэх зэргээр Солонгос сэтгэлзүйг идэвхтэй тусгасан нь онцлог юм.
Хюндай, Кia-гийн робот техникийн лаборатори робот техникийн ангилалд X-ble Shoulder (Экс-бл Шоулдер), DAL-e Delivery (Дал-э Деливери)-ээс гадна MobED Delivery (МобЕД Деливери), ухаалаг үйлдвэрийн засвар үйлчилгээний робот, үйлчилгээний робот DAL-e (Дал-э) зэрэг нийт 5 бүтээл шилдэг дизайнаар шалгарсан. Энэ нь робот техникийн ангиллын нийт 10 шагналт бүтээлийн тал хувийг эзэлж байна.
Робот техникийн лабораторийн X-ble Shoulder нь үйлдвэрлэлийн өмсдөг робот бөгөөд толгойноос дээш ажлын үед өмсөгчийн мөрний булчингийн хүчийг дэмждэг. DAL-e Delivery нь оффис, худалдааны төв зэрэг төвөгтэй орон зайд хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг робот бөгөөд металл мэдрэмжийг тодотгож, мэдрэгчийг аль болох ил гаргахгүй байж дизайны төгс байдлыг дээшлүүлсэн.
Үүнээс гадна Хюндай мотор гэрийн цахилгаан машины цэнэглэгч, Diecast-ын тогтвортой багц, Multi Lantern, Pony Diffuser зэрэг амьдралд ойр бүтээгдэхүүн болон төрөл бүрийн брэндинг дизайнаар шагнал хүртсэн.
Хюндай, Кia-гийн төлөөлөгч «Энэ удаагийн шагнал нь хэрэглэгчдэд ялгарсан туршлага өгөхийн тулд тасралтгүй хичээж, зүтгэсэн үр дүн юм» гээд, «Хуучин хүрээнээс гарсан шинэ дизайнаар ялгарсан хэрэглэгчийн үнэ цэнийг өгөх болно» гэж мэдэгдэв.
Харин 1950 онд эхэлсэн АНУ-ын Good Design Awards нь жинхэнэ мөн чанар, нэр хүндээрээ хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хамгийн эртний дизайны шагнал бөгөөд гоо зүй, шинийг санаачлал, шинэ технологи, хэлбэр, материал, бүтэц, концепц, функц, ашигтай байдал, энергийн үр ашиг, байгальд ээлтэй байдал зэрэг бүтээгдэхүүний иж бүрэн үнэлгээнд тулгуурлан ангилал бүрийн шагналт бүтээлийг сонгодог.