Кумхо Тайр (гүйцэтгэх захирал Жон Иль Тэк) компанийн Европт зориулсан өвлийн дугуй (Winter tire) "WinterCraft WP52+" нь Европын хамгийн нэр хүндтэй автомашины сэтгүүл "Auto Bild"-ийн 2025 оны өвлийн дугуйн тестэд дэлхийн 51 брэндийн бүтээгдэхүүний дунд 3-р байр эзэлж, "Шилдэг (Exemplary)" зэрэглэл хүртлээ.
Auto Bild бол Германы хамгийн нэр хүндтэй автомашины мэргэжлийн сэтгүүл бөгөөд автомашин болон холбогдох бүтээгдэхүүний талаарх контентоос гадна төрөл бүрийн гүйцэтгэлийн тест хийдэг. Мөн Auto Bild-ийн гүйцэтгэлийн тестийн дүн нь автомашины салбарт найдвартай чанарын баталгааны үзүүлэлт болдог бөгөөд хэрэглэгчдэд бүтээгдэхүүн сонгоход мэргэжлийн, объектив мэдээлэл өгөх жишиг болдог.
Саяхан Auto Bild Европын бүс нутагт зарагдаж буй дэлхийн гол брэндүүдийн өвлийн дугуй 51 бүтээгдэхүүнийг хамруулан цастай (Snow), хуурай (Dry), нойтон (Wet) замд жолоодлого болон тормосны хүч зэрэг өвлийн дугуйн гол үзүүлэлтийг үнэлжээ. Үр дүнд нь Кумхо Тайрын Европын өвлийн шинэ бүтээгдэхүүн WinterCraft WP52+ нь замын төрөл харгалзахгүй сайн явалт, тогтвортой байдлаараа өндөр үнэлгээ авч, эцэст нь 3-р байр эзэлж, хамгийн өндөр зэрэглэл болох "Exemplary"-г хүртлээ.
Кумхо Тайрын WinterCraft WP52+ нь Европын өвлийн замын нөхцөлд оновчтой болгосон премиум өвлийн дугуй юм. Ялангуяа байгалийн найрлага нэмсэн тусгай өвлийн резинэн хольц ашигласан тул цастай замд ч хүчтэй зуулт, сайн жолоодлогыг хангана. Түүнчлэн цастай замд тохирсон протекторын хээ болон ус зайлуулах чадварыг сайжруулсан хээний дизайнаар усан дээр гулсах үзэгдлийг бууруулж, өвлийн улиралд аюулгүй жолоодоход шаардлагатай оновчтой хөдөлгөөний хүч, тормосны хүчийг гаргана.
Мөн цахилгаан машинд тавигдах гол шаардлага болох дуу чимээ, элэгдэлд тэсвэртэй байдлыг хангахын тулд Кумхо Тайрын өөрийн EV Technology-г ашиглаж, дотоод шаталтат хөдөлгүүртэй машин төдийгүй цахилгаан машинд ч оновчтой гүйцэтгэл үзүүлэхээр бүх размерыг боловсруулсан бөгөөд өндөр ачаалалтай тээврийн хэрэгсэлд оновчтой гүйцэтгэл үзүүлдэг HLC (High Load Capacity) технологи ашигласан цуврал ч багтсан.
Кумхо Тайрын төлөөлөгч "Auto Bild-ийн тестэд 'Шилдэг (Exemplary)' зэрэглэл хүртсэн нь Кумхо Тайрын технологи, чанарын өрсөлдөх чадварыг Европын зах зээлд ч хангалттай хүлээн зөвшөөрч буйг нотолсон үр дүн юм" гэж хэлээд, "Энэ амжилтад тулгуурлан Европын өвлийн премиум дугуйн зах зээлийг эзлэх үйл ажиллагаагаа түргэсгэж, дэлхийн премиум брэнд болох зорилгодоо улам хурдтай ахина" гэв.
Мөн Кумхо Тайрын WinterCraft WP52+ нь дэлхийн туршилт, гэрчилгээжүүлэлтийн байгууллага TÜV SUD-ийн бүтээгдэхүүний харьцуулсан тестэд шилдэг дүн үзүүлж, чанараа хүлээн зөвшөөрүүлсэн. Кумхо Тайр нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангасан өндөр чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд судалгаа, хөгжүүлэлтээ тасралтгүй бэхжүүлж, түүнд нийцүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, борлуулалт, маркетингийн өрсөлдөх чадвараа сайжруулан премиум брэнд болох бодлого баримтална.