Хёндэ Сону групп дотоодын моторспортын суурийг тэлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Индиго Жүниор хөтөлбөр"-өөр дамжуулан уралдааны ирээдүйтэй тамирчдыг хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Хёндэ Сону групп өнгөрсөн 3 дугаар сарын 9-нд Кёнги мужийн Бундан дахь Индиго кэмпэд Квон Охтак, Шин Гавон нарт тавьсан ивээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ивээлээр жүниор тамирчдад техникийн дэмжлэг, дасгалжуулалт, зөвлөх үйлчилгээ зэрэг бүх талын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
2020 онд эхэлсэн Индиго Жүниор хөтөлбөр нь хөгжих боломжтой залуу жолооч нарыг өрсөлдөх чадвартай мэргэжлийн тамирчин болон өсөхөд нь дэмжлэг үзүүлэх төсөл юм. Энэ нь БНСУ-ын моторспортын салбарыг идэвхжүүлж, дотоодын уралдаанчин авъяастнуудыг хөгжүүлэх зорилготой Хёндэ Сонү группийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны нэг юм.
Ивээлд хамрагдсан хоёр тамирчин нь дотоодын карт болон уралдааны тэмцээнд сайн амжилт үзүүлсэн ирээдүйтэй тамирчид юм. Квон Охтак (16 настай) 2025 KIC Kart Racing Cup Senior улирлын нэгдсэн дүнгээр 1-р байр, 2025 Мотоарена Kart Racing Cup улирлын нэгдсэн дүнгээр 1-р байр эзэлсэн бол Шин Гавон (18 настай) эмэгтэй жолоочийн хувьд 2025 RMC Senior улирлын нэгдсэн дүнгээр 1-р байр, 2025 Radical Cup Korea R4·R6 ангилалд 2-р байр эзэлж өрсөлдөх чадвараа харууллаа.
Солайт Индиго Рэйсинг хоёр тамирчинд ивээлийн мөнгө олгохоос гадна гадаадын тэмцээнд оролцсон туршлагатай багийнхаа ур чадвар дээр тулгуурлан зөвлөх үйлчилгээ болон мэргэжлийн сургалт хийхээр төлөвлөж байна. Үүгээр ирээдүйтэй тамирчдыг картаас TCR зэрэг дээд түвшний туринг кар тэмцээн рүү дэвших суурийг тавьж өгөхийг зорьж байна.
Хёндэ Сонү группийн төлөөлөгч "Индиго Жүниор хөтөлбөр бол дотоодын ирээдүйтэй жолооч нарыг тогтолцоотойгоор өсөхөд нь дэмжих дунд болон урт хугацааны хөгжлийн систем юм" гэж хэлээд, "Кумхо SLM-ийн Ли Чанвук, Солайт Индиго Рэйсингийн Пак Жуни нар зэрэг Индиго Жүниор хөтөлбөрөөр дамжин өссөн авъяастнууд дотоод гадаадад олон талт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Цаашид ч БНСУ-ын моторспортын суурийг тэлэх, дэлхийн хэмжээний өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийн тулд тасралтгүй хөрөнгө оруулалт хийнэ" гэв.
Мөн Хёндэ Сонү групп нь холдинг компани Хёндэ Сонү Холдингс, хөнгөн цагаан хайлшин обуд болон цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хёндэ Сонү Кастинг, автомашины аккумулятор зэрэг хар тугалгатай аккумляторын мэргэжлийн компани Хёндэ Сонү Солайт зэргээс бүрдэнэ.